"Дэлхийн алхалтын өдөр"-ийг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

"Дэлхийн алхалтын өдөр"-ийг зохион байгууллаа

Энэтхэг-Америкийн нэрт жүжигчин, загвар өмсөгч, телевизийн хөтлөгч Падма Лакшми өчигдөр Нью-Йорк хотноо болсон 11 дэх удаагийн “Dream Halloween” шоунд охиныхоо хамт оролцжээ.

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас Биеийн тамир спортын газартай хамтран ‘Дэлхийн алхалтын өдөр’-ийг ‘Жин жиндээ жимбийе’ уриан дор зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, Татварын хэлтэс, Худалдан авах өмчийн газар, өрхийн эрүүл мэндийн 3 төв, ерөнхий боловсролын 1, 3, 4-р сургууль зэрэг 10 байгууллагын 100 гаруй албан хаагч, хүүхэд, залуучууд идэвхтэй оролцлоо.

Дэлхийн алхалтын өдрийн хүрээнд идэвхтэй алхалтын жагсаал, граунд гольф спортын тэмцээн зохион байгуулж, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ‘Давсны хэрэглээг бууруулъя’, ‘Зохистой хооллолт-Таны эрүүл мэнд’, ‘Амны ариун цэврийг сахья’ зэрэг эрүүл мэндийн мэдээлэл, сурталчилгааны өртөөнүүд ажиллалаа. Оролцогчид хүүхэд, залуучуудын паркийн орчимд төвлөрсөн хогийг түүж, 53 шуудай буюу 312 кг хогийг зориулалтын газарт нь хаяж, эрүүл орчин бүрдүүлэхэд хувь нэмэр орууллаа.

Хамт олноороо эрүүл зан үйлийг дэмжиж энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцсон Н.Эрдэнэсувд даргатай Татварын хэлтэс, Н.Ганболд даргатай Орон нутгийн өмчийн газар байгууллагууд болон ерөнхий боловсролын 1, 3, 4-р сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.

Бусад байгууллага, аж ахуй нэгж, иргэдийг эрүүл зан үйлийг дэмжих дараа дараагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Эх сурвалж: ЭМЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж