Т.Баясах: Баянзүрх дүүргийг хоёр хуваах асуудал дэмжигдээгүй

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

Т.Баясах: Баянзүрх дүүргийг хоёр хуваах асуудал дэмжигдээгүй

Жагсагчид Бенгази хотын ”Аль-Хурра” гэх хувийн телевизийн байранд дайран орж, үйлдвэрлэлийн байрыг нь нураан түйвээсэн талаар өөрийн сурвалжлагчийн мэдээнээс иш татан даваа гаригт Agence France-Presse мэдээлжээ.

Баянзүрх дүүргийн удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд 2016-2017 онд Баянзүрх  дүүрэгт хийсэн гол ажлуудаа танилцуулсан ба хуралд БЗД-ийн Засаг дарга Т.Баясах, Эдийн засаг хөгжлийн  асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Дэд бүтэц хот төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч  Т.Батцогт нар оролцов.

Дүүргийн хэмжээнд дээрх хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр 80,44 тэрбум төгрөгийн өртөг бүхий 21 төсөл, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 17,22 тэрбум төгрөгөөр 7 хөрөнгө оруулалтын ажил, нийслэлийн авто замын хөрөнгийн 4 хөрөнгө оруулалтын ажил, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 34 төсөл арга хэмжээг 1,62 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлжээ.

“Манай дүүрэгт энэ хичээлийн жил 4 сургууль, АНУ-ын санхүүжилтээр БЗД-ийн 24 дүгээр хороонд нэг цэцэрлэг ашиглалтад оруулсан. 2017 оны нэгдүгээр сараас хойш 800 гаруй өргөдөл гомдлыг хүлээн авч, дүүргийн хэмжээнд 700 гаруй асуудлыг шийдвэрлэж,  иргэдэд зохих хариуг нь өгсөн” гэж БЗД-ийн засаг дарга Т.Баясах ярилаа. Дүүргийн хэмжээнд 2016-2017 онд нийт 18  төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, одоогийн байдлаар 12 төслийг хааж, таван төсөл 70 хувийн гүйцэтгэлтэй, нэг төсөл гүйцэтгэгчтэй гэрээ хийх хэмжээнд яваа аж.

Тус дүүргийн иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуудал бол Баянзүрх дүүргийг хоёр хуваах уу? Энэ асуудлыг дахин хөндөх үү? гэсэн асуулт.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах энэ тухайд,

-“Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд  тухайн дүүргийг өөрчлөн байгуулахын тулд  дүүргийн  иргэд болон дүүргийн тэргүүлэгчдийн саналыг авсны үндсэн дээр УИХ-аар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Дүүргийн Иргэдийн хурлын тэргүүлэгчид хуралдаад, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, дүүргийг хуваахад шаардагдах хөрөнгө мөнгөний хэмжээг тооцож үзэх гэсэн хоёр чиглэлтэй ажлын хэсгийг  байгуулсан. Ажлын хэсгүүд сар гаруй хугацаанд ажиллаж, санал асуулга зохион байгуулсан. Түүгээр санал өгсөн иргэдийн 90 орчим хувь нь дүүргийг хоёр хуваахыг дэмжээгүй. Дүүргийг  хоёр хуваахад 40  орчим тэрбум төгрөг шаардагдахаар байсан. Иргэд тэр их мөнгөөр сургууль цэцэрлэг, барих, хороодыг тохижуулах нь зөв гэсэн байр суурь илэрхийлсэн. Тиймээс дүүргийг хоёр хуваах асуудал дэмжигдээгүй гэж ойлгож болно” гэлээ.

Э.Сосорбурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж