Багш нар цол нэмлээ | News.MN

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

Багш нар цол нэмлээ

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-д үүсээд байгаа Өвөрхангай аймгийн тойргийн маргаан болон Эрүүл мэндийн сайд Н.Удвалын цаг үеийн мэдээллийг сонссон байна.

Олон улсын багш нарын баярын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албаны ахлагч бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулахад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн эрхлэгч, хошууч Ж.Алтанхуягт хугацааны дэд хурандаа, тус сургуулийн багш, ахлах дэслэгч Ю.Ганзоригт хугацааны ахмад цол олгосныг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал гардууллаа.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаа жилээс жилд өргөжиж, төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудад олон анги, салбар шинээр байгуулагдаж, шинэ боловсон хүчнээр хангагдаж байна. Онцгой байдлын албанд ажилд орох сонирхолтой залуус ч нэмэгдэж байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд гэхэд 300 гаруй залуус Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Ахлагчийн сургуульд элсэн суралцаж, ажлын байраар хангагдаад байна. Цаашид ч бие бүрэлдэхүүний тоо нэмэгдэнэ. Онцгой байдлын албаны хойч үе, боловсон хүчнийг бэлтгэх, алба хаагчдыг сургаж дадлагажуулахад хувь нэмрээ оруулж яваа багш нартаа амжилт хүсье” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Orgil 2017-10-10 202.70.46.221

s** yumaa ontsgoi bdal hoshuuch generalaar yaadag yum bol

Avatar

ZOCHIN 2017-10-10 202.179.25.56

KKKK DUND SURGUULIIN BAGSH NAR ALTAN GADASIIG TALX SHIG XUDALDAJ AWCH BAINA LEE KKKK MAN & AN GEJ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж