"Нэг тэрбум ам.долларыг юунд зарцуулсан бэ?"

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

"Нэг тэрбум ам.долларыг юунд зарцуулсан бэ?"

“Тогоруу үрдээ харам, өндгийг нь няцалхад төмөр дөрөөний сэнж тасартал хараадаг” хэмээх монголчуудын эртний үгээс ишлэл хийн онцолсон “Дөрөө” модерн бүжгэн жүжиг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох нь ээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр /2017.10.09/ өргөтгөсөн хурал хийсэн билээ. Хурлын талаар өнөөдөр мэдээлэл хийв. Хэвлэлийн хуралд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, Л.Болд нар оролцов. 

Ардчилсан намын бүлэг төсвийн тодотголтой уялдуулж дүгнэлт гаргасан бөгөөд УИХ-ын чуулганд танилцуулахаар болжээ. Тус бүлэг төсвийн орлого давах бүрт тодотгол хийх шаардлагагүй, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шаардлагатай гэж үзэж байгаа аж. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Төсөв тодотгох болгонд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж, хуулиар тогтоосон алдагдлын хэмжээ болон Засгийн газрын өрийн хэмжээг нэмдэг байдлаа болих хэрэгтэй. Төсвийн орлого буурах, зардлаа хэмнэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд төсөвт тодотгол хийдэг. Гэтэл хуулийн үндэслэл бий болоогүй байхад тодотгол хийх гээд байна. Хуулийн хэрэгжилтийг бүх шатанд мөрдөхөө болилоо.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

-Миний өмнө гадаад өрийн статистик байна. 2016 оны зургадугаар сарын 30-нд Засгийн газрын өр 4 тэрбум 785 сая ам.доллар байсан. 2017 оны зургадугаар сарын 30-нд 6 тэрбум 16 сая ам.доллар болж нэмэгдсэн байна. Нэг тэрбум ам.долларыг юунд зарцуулсан бэ гэдэг нь гайхмаар.

МАН-ынхан ганцхан жилийн дотор “Чингис” бондтой дүйцэх хэмжээний үнэт цаас гаргажээ. Гэхдээ тэд бүтээн байгуулалт хийгээгүй, ажлын байр нэмэгдээгүй. Өнгөрсөн жил 580 сая ам.долларын “Евро” бондын төлбөрийг “Хуралдай” бонд гаргаж төлсөн. “Евро” бондыг 2012 оны гуравдугаар сард Сү.Батболдын Засгийн газрын үед гаргаж, төлбөрийг өнгөрсөн жил төлсөн.

2018 оны нэгдүгээр сард “Чингис” бондын эхний төлбөрийг хийнэ. Өр барагдуулах бүрэн боломж бий. 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд “Самурай” бондын эхний төлбөрийг хийнэ. Статистикийн газраас монгол хүний дундаж цалингийн хэмжээг 966,000 төгрөгт хүрсэн гэх худал мэдээллийг тарааж байгаа. Дундаж цалин бидний тооцож буйгаар 500-600 мянган төгрөг байгаа. Эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс Ардчилсан намын бүлэг төсвийн тодотголд маш сайн анхаарал хандуулж ажиллах болно. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж