Хууль зүйн байнгын хороо хуралдав | News.MN

Хууль зүйн байнгын хороо хуралдав

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

Хууль зүйн байнгын хороо хуралдав

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит бус хуралдаан одоо 16:30 цагт “Хангарьд” ордны 14 давхарт болох гэж байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.10.10) хуралдаж, Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хуралдааны эхэнд хэлэлцэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан санал хэллээ. Төсвийн тодотголын төслийг өмнөх Засгийн газар боловсруулсан бөгөөд 2017 оны наймдугаар сарын байдлаар төсвийн орлого 904 тэрбум төгрөгөөр давсан гэдэг мэдээллийг УИХ-ын гишүүдэд өгсөн. Энэ мөнгийг хэрхэн зарцуулах талаарх төсөл гэж ойлгож байгаа. Иймд огцорсон Засгийн газрын боловсруулж, өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэхийг хойшлуулах саналтай байна гэв. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Д.Пүрэвдорж 2017 оны төсвийн тодотголын төсөлд оновчгүй төлөвлөлт олон байгаа тул шинэ Засгийн газар ирээдүйн эрсдэлээ тооцож, эдийн засгийн нөхцөл байдлаа тооцон төсвийн тодотголын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн тул УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байгааг мэдэгдэв.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Раднаагийн Бурмааг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, энэ талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хийлээ. 

Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгосугай хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 15 дахь захирамжид дурджээ. Раднаагийн Бурмаа нь 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 52 дугаар дунд сургуулийг 1975 онд, БНБАУ-ын Электрон, техникийн их сургуулийг 1982 онд, 1992 онд Удирдлагын хөгжлийн институтийг тус тус төгсчээ. Тэрбээр ажлын гараагаа 1982 онд ШУА-ийн Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар эхэлж, 1988-1992 онд “Монел” фирмд зохион бүтээгч-инженер, 1992-1996 онд “Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд” хөдөлгөөний тэргүүн, 1996-1997 онд Хүүхдийн төлөө төвийн дарга, 1997-2012 онд Сонгогчдын Боловсрол төвийн захирал, 2000-2006 онд Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн, 2005-2011 онд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, 2014-2016 онд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2009-2012 он болон 2017 оноос эхлэн АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа аж.

Танилцуулгатай холбогдуулан нэр дэвшүүлж буй эрх бүхий албан тушаалтан болон нэр дэвшигчээс хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2-т “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэсэн шалгуурыг нэр дэвшигч хангаж буй эсэхийг УИХ-ын гишүүн О.Батнасан тодруулав. Үндсэн хуулийн дээрх заалтад хууль зүй, улс төрийн давхар мэргэшилтэй гэж заагаагүй, аль нэг нь байх боломжтой. Өмнө нь “улс төрийн өндөр мэргэшилтэй” гэсэн шалгуураар П.Очирбат, Т.Лхагва, Д.Чилаажав, Ж.Болдбаатар зэрэг олон хүн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байсан бөгөөд өөрийнх нь мэдлэг, туршлага дээрх шалгуурыг хангана хэмээн үзэж байгаагаа Р.Бурмаа хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нэр дэвшигч Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон тохиолдолд ард түмний нийтлэг эрх ашгийг дээдлэн, Үндсэн хуулийг хамгаалан ажиллах эсэхийг асуулаа. Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхагласан зарчмыг дээдлэн ажиллана хэмээн нэр дэвшигч Р.Бурмаа хариулсан. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Үүний дараа УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг уг асуудлыг бүлэг хэлэлцэх шаардлагатай тул тав хоногийн завсарлага авч буйг мэдэгдсэнээр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-10 66.181.186.166

Ер нь Цэцэд одоо хуульчдаа л суулгах хэрэгтэй. Очирбат Ерөнхийлөгч, Лхагваа доктор, Болдбаатар доктор, Гавъяат хуульч Чилхаажав нар бол Үндсэн хууль батлалцсан хүмүүс байхгүй юу. Улс төрчдийн цуваа ингээд зогсох нь дээр. Бурмаа бол энэ улс орон самуурч л байвал баярладаг хүн шүү дээ.

Avatar

Зочин 2017-10-10 66.181.186.166

Засгийн газраа тэгж ингэж байгаад байгуулж л таараа шүү дээ. Харин чоно борооноор гэгчээр Бурмааг алдах шахлаа. Нэгдэж нягтрахад амархан гэдгээ харуулж Бурмааг дэмжээгүй нь сайн хэрэг боллоо. Бурмаа бол маш хорлонтой, улс орны эрх ашгийг боддоггүй хүн шүү дээ. Үндсэх хуулийг манах нь битгий хэл Үндсэн хуулийн эсрэг ажиллаж байсан хүн шүү дээ. Дэлхийг бусниулагч Соросын нэгэн төлөөлөл байгаа юм. Тэгээд ч Бурмаагийн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй гэж юу байх вэ дээ.

Avatar

Үнэндээ хэрэг алга байна шүү 2017-10-10 150.129.141.136

Ямар гээшийн өр төлбөрт орчихоор АН Бурмааг хийж чадах чадахгүй нь хамаагүй албан тушаалд томилдог байна аа. Хөдөө аж ахуйн сайдаар томилж, хөдөөгийнхний дургуйцлийг төрүүлсэнсэн.Хөдөөнийхөн доромжлол гэж үзсэн дээ. Одоо хуульч мэргэжилтэй хүний оронд Цэцэд очих гэж байгаа юм байна.Манайд төрийн албан тушаалыг шагнал, өр төлөөс болгоод байх юм. Манай хөдөөнийхөн иймэрхүү зохисгүй зүйлийг ХЭРЭГ АЛГА гэдэг юм.

Avatar

Зочин 2017-10-10

Бурмаа өөрөөсөө ичээсэй билээ

Avatar

Зочин 2017-10-10 202.131.243.162

Жанхуу [Хориотой Үг]ийн үнэн нүүр царай, зэс нь аль хэдийнэ цухуйгаад эхэлсэн. Дорнодын Халхголд ажлаар очоод машинаасаа бууж чадалгүй ард түмэнд хөөгдөж,төрийн сайдын нэр хүндийг шороотой хутгасан шантаажчин Р.Бурмаа авгайг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж Хууль зүйн ухааны доктор, Иргэний эрх зүйн загалмайлсан эцэг Д.Наранчимэгийг хугацаа дууссан гэдгээр амбаардаад гаргаж байна. Эргүүтнэ эргүүтнэ гэхэд энүүнээс илүү яаж эргүүтэх билээ, ,тэр шуугианы учрыг ард түмэнд үнэн зөвөөр нь танилцуулахыг шаардаж байна,хэрэв энэ үнэн бол энэ авгайг төрд бүү ойртуул,ард түмнээ ингэж басамжлах юм бол энүүний нэрийг дэвшүүлсэн хүнийг ч ард түмэн анхааралдаа авах хэрэгтэй.
Кармааны [Хориотой Үг]аас төрийн [Хориотой Үг] болсон жанхуу пиздец дан өөрийн утсан хүүхэлдэйнүүдийг хууль, шүүхийн бүх дээд шат түвшинд байршуулж Монгол төрийг мөнхийн хэрүүл зодоонд байлгах ажил л явагдаж байна даа. Удахгүй Зика вирус Ерөнхий прокурор болоод жанхуугийн төмөр замын 280 сая доллар, офшорын 1.1 тэрбумын хэргийг бүр хааж, Монгол улсыг амийг таслах санаа нь бол байгаа л даа. Ард түмэн бид тэнэг биш шүү. Энэ зарим тэнэг оркууд жанхууг Монгол гээд балайраад байх юм, өвөө нь Төвдөөс ирсэн цагаач, өөрөө орос эхнэртэй, хүүхдүүд нь [Хориотой Үг] хүн Монгол байх уу, энэ зика вирус чинь харин ч бүр тэгэж яривал жинхэнэ сэлэнгийн хятадын хүүхэд шүү дээ, монгол ялна багийнхаан……

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж