Эльдар Куртанизе Пловдивийн дэвжээнд зодоглоно

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

Эльдар Куртанизе Пловдивийн дэвжээнд зодоглоно

Нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

“Атланта1996”, “Сидней-2000” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, мөнгө, нэг хүрэл медальт, Европын таван удаагийн аварга, Гүржийн нэрт бөх Эльдар Лука Куртанизе энэ сарын 11-15-нд Болгарын Пловдив хотод болох ахмадын ДАШТ-д зодоглохоор болжээ. Өдгөө 45 настай тэрбээр гурван жилийн өмнө дэвжээндээ эргэн ирсэн ч амжилт олоогүй бөгөөд өнгөрсөн жил Польшийн Валбжих хотод ДАШТ-д очсон ч барилдаагүй юм. Пловдивийн дэвжээнд 41 орны 600 гаруй ахмад бөхчүүд зодоглоно.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж