Харвасан суманд оногддоггүй баатар

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Харвасан суманд оногддоггүй баатар

УИХ-ын гишүүн Знадаахүүгийн Энхболд. Жижигхэн биед багтахааргүй ааш, хоржоонтой үг сонирхол татахуйц зан зөвхөн түүнээс л гардаг. Өвөрхангайгаас хоёр дахь удаагаа сонгогдож байгаа ээн эрхэм хамгийн идэвхитэй гишүүдийн тоонд зүй ёсоор ордог. З.Энхболд өөрийн имижээ өмссөн хувцас, эдэлж, хэрэглэж байгаа зүйлээр бараг тодорхойлдоггүй. Түүний цорын ганц давтагдашгүй имиж бол ааш зан, үг хэллэг. Намын даргынхаа эсрэг үйл ажиллагаа явуулж, үг хэлдэг тэрбээр Ардчилсан хүчний холбоог тэргүүлдэг. З.Энхболд  руу дайрч, давшлах хэн нэгэн ул төрд өнөөг хүртэл гарч ирдэггүй нь сонирхолтой. Учир нь тэрбээр харвасан суманд оногддоггүйгээ баталж, хэн юу хэлнэ, өөдөөс нь хуульч хүний үгээр “буудаж” чаддаг болохоор тэр биз. Тэрбээр стандарт бус Засгийн газрыг анхнаас нь эсэргүүцэж сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсээр ирсэн. “Ийм Засгийн газар гэж юу байсан юм” хэмээн үздэг болохоор З.Энхболд Д.Зоригт сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэх үеэр хүртэл дуугүй суулгүй “Д.Зоригтыг огцруулахгүй бол УИХ эвгүй байдалд орно. Газар нутгаа аварч үлдье гэвэл Д.Зоригтыг огцруул” хэмээн хатуухан хэлж байсан юм. Түүний занг мэддэг болохоор ангийнхан нь нэг их оролддоггүй гэдэг. Найз нөхөд нь З.Энхболдыг шоргоолж шиг ажилсаг, аливаад ажил хэрэгч, зарчимч, нягт нямбай хэмээн үнэлдэг гэсэн. Харин стандарт бус засгийг “түлхэх” З.Энхболдын дараагийн алхам юу юм бол. Нэг юм бодсон л байгаа даа, тэр.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж