Ж.Мөнхбат АТГ, ТЕГ-т ханджээ

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбат АТГ, ТЕГ-т ханджээ

Монголын мянганы сорилтын сангийн хөтөлбөр эдүгээ дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ.

Ж.Мөнхбатын эхнэрийнх нь төрсөн ах “Засаг чандмань майнз” компанийг эзэмшдэг аж. Тус компани Дорноговь-Сайншандын чиглэлийн 130 км авто замын тендер шалгаруулалтад оролцож,  Засгийн газартай концессын гэрээ байгуулжээ. Энэ гэрээг байгуулахад өөрийгөө оролцоогүй, хамааралгүй гэдгийг илэрхийлэхээр тэрбээр энэ хурлыг зарлажээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат иймд концессын гэрээ хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагад хандаж байгаа аж.

Энэ хүсэлтийнхээ нэг хувийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд, өөр нэг хувийг концессын гэрээг хамгийн ихээр шүүмжлэн, буруутгасан УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд илгээсэн гэв.

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж