Миссүүд кино чимэгч болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Миссүүд кино чимэгч болжээ

Сүүлийн үед загвар өмсөгч, топ моделиуд кмно урлаг руу хошуурах боллоо. Тэр дундаа загвар өмсөгч Э.Сэлэнгэ, топ модель Э.Одгэрэлээс эхлээд загвар өмсөгчдийн жүжиглэх авьяас гэнэт илэрсэн бололтой юм. Загвар өмсөгч,  мисс Э.Сэлэнгэ өнгөрсөн онд нээлтээ хийсэн “Помогите нам-2” киног чимж, чимээгүй суусан. Харин Э.Одгэрэл “Татар ажиллагаа” киног чимж, эротик зураг авалтад ороод амжсан. Тэгвэл “Оюжин охид” кинонд тоглож, жүжиглэх авьяасаа нээгээд байсан мисс С.Ариунбилэг энэ удаад “Кван-эффект энимэшн” студийн залуусын анхны бүтээл “Ховч” хэмээх кинонд тоглож, чимэглэгчийн үүрэг гүйцэтгэсэн бололтой. Энэхүү кино өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт нээлтээ хийсэн бөгөөд өнөөгийн залуусын хайр дурлалын хэв маягийг дэлгэцнээ буулгасан уг уянгын драмын бүтээлийн дүрүүдэд гавьяат жүжигчин Ё.Цог болон залуу жүжигчид тоглож, зохиолч, найруулагчаар С.Намсрай ажиллажээ. Хүний амьдралд хов хутгаж, бусдад хар буруу санах нь ямар уршигтайг харуулах “Ховч”-оор тус киноны уран бүтээлчид залууст алдаа, оноогоо дэнслэх боломж олгохыг зорьж байгаа аж.

Эх сурвал: “Монголын мэдээ” сонин 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж