Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2017.10.10/ хуралдлаа. Үндсэн хуулийн цэцийн /ҮХЦ/ гишүүн Д.Наранчимэгийн цэцийн гишүүн байх хугацаа дуусгавар болсон тул УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүн болгох эсэх асуудлыг хурлаар хэлэлцэв.
Түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн болгох саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргажээ.
Байнгын хороогоор санал хураахын өмнө УИХ-ын гишүүн Б.Саранчимэг МАН-ын бүлгийг төлөөлж завсарлага хүссэн юм. Ингээд МАН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өгснөөр Байнгын хорооны хурал өндөрлөв.
Т.НОМИН