“Алтангадас” клуб тэргүүллээ | News.MN

“Алтангадас” клуб тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

“Алтангадас” клуб тэргүүллээ

NBA-ын 2012-2013 оны улирлын тоглолтууд эхлэх дөхөж байхад “Никс”-ийн гол тоглогч Стаудмайэрын өвдөгний гэмтэлийн асуудал тэдний санааг зовоож эхэллээ.

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16-р анги байгуулагдсаны 40 жилийн ой, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны клубуудын аварга шалгаруулах хоёрдахь удаагийн тэмцээн Баянхонгор аймагт боллоо.

Тус тэмцээнд Улаанбаатар бүсийн “Ган дуулга”, Зүүн бүсийн “Шонхор”, Төвийн бүсийн “Од”, Хойд бүсийн “Алтангадас”, Баруун бүсийн “Алтайн бүргэд” клубуудийн шигшээ баг болон урилгаар Монгол Улсын залуучуудын шигшээ баг, Хууль сахиулахын их сургууль, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 8 багийн 60 орчим тамирчин оролцож, довтолгооны шат, 4х100 м, саадтай 100 м-ийн гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрөлд аваргуудаа шалгаруулсан юм.

Довтолгооны шатны төрлийн нэгдүгээр байранд Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч, ГУТОТС-ын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Э.Энхбат, хоёрдугаар байранд Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч, спортын мастер Н.Пүрэвдаш, гуравдугаар байранд Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер О.Мөнхтунгалаг нар шалгарсан бол 4х100 метрийн төрөлд нэгдүгээр байранд Хойд бүсийн Алтангадас баг, хоёрдугаар байранд Хууль сахиулахын их сургуулийн баг, гуравдугаар байранд НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн баг тамирчид шалгарлаа.

Харин саадтай 100 метрийн төрөлд нэгдүгээр байранд Улаанбаатар бүсийн “Ган дуулга” клубийн тамирчин, дэд мастер Э.Алтаншагай, хоёрдугаар байранд Зүүн бүсийн “Шонхор” клубийн тамирчин, спортын мастер Э.Билгүүн, гуравдугаар байранд ”ХСИС”-ийн тамирчин, спортын мастер Б.Эрдэнэсайхан болон “Ган дуулга” клубийн тамирчин,1-р зэрэгтэй Б.Буянбат нар шалгарсан бол байлдааны тархалтын төрөлд нэгдүгээр байранд Хойд бүсийн “Алтангадас” клуб, хоёрдугаар байранд Зүүн бүсийн “Шонхор” клуб, гуравдугаар байранд Баруун бүсийн “Алтайн бүргэд” клубын баг тамирчид шалгарсан байна.

Гал унтраах техникийн олон төрөлт тэмцээний клубуудын аварга шалгаруулах хоёрдахь удаагийн тэмцээний нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд Хойд бүсийн “Алтангадас” клуб, хоёрдугаар байранд Зүүн бүсийн “Шонхор” клуб, гуравдугаар байранд Улаанбаатар бүсийн “Ган дуулга” клубийн баг тамирчид шалгарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж