Монголын үндэсний олимпийн хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан, тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн тамирчид, багийг дэмжих, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор ‘Сарын шилдэг тамирчин’ тодруулж байгаа билээ.
НАймдугаар сард олгосон эхний шагналыг Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан чөлөөт бөхийн дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн П.Орхон, Унгарын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдсан жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Д.Сумъяа нар хамтран хүртсэн юм.
Есдүгээр сард мөн Монголын тамирчид амжилт, медалийн ургац сайтай байлаа.
Энэ сард Азийн танхимын болон тулааны спортын наадмаас манай тамирчид нийт 30 медаль хүртсэн бөгөөд тус наадмын аваргууд болох А.Мөнхцэцэг /Бүст барилдаан болон туркмен үндэсний бөхийн төрөлд нийт 3 алтан медаль, нэг мөнгөн медаль тус тус хүртсэн/, Ц.Батцэцэг, М.Анхцэцэг нар сарын шилдэг тамирчинд нэр дэвшлээ. Тэднээс гадна чөлөөт бөхийн Армийн ДАШТ-ий аваргууд болох П.Орхон болон Г.Отгонжаргал, 13 настайдаа Шатрын спортын өсвөрийн дэлхийн аварга болсон Д.Батсүрэн, Мэргэжлийн сумогийн нацү башёд түрүүлсэн их аварга Харумафүжи Д.Бямбадорж, Оюутны дэлхийн аварга болсон 3×3 сагсан бөмбөгийн шигшээ баг болон хөлбөмбөгийн лигт 3 дахь жилдээ дараалан түрүүлсэн ‘Эрчим’ багууд нэр дэвшлээ.
‘Сарын шилдэг тамирчин’ -г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах бөгөөд шалгаруулалтыг сар бүрийн эхний хагаст явуулах болно.
ТА САНАЛАА ӨГӨХДИЙГ ХҮСВЭЛ ДООРХИ ЛИНКЭЭР ХОЛБОГДООРОЙ
https://aommnoc.typeform.com/to/EMbcR7
Б.ЭНХ