Банкир | News.MN

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

76:1 - ЖАВХЛАН
Банкир

‘Ньюс’ агентлаг өнөөдрийн “76:1”-д УИХ-ын гишүүн Болдын Жавхланг танилцуулж байна. Бид энэ буландаа 2016-2020 онд парламентад ажиллаж байгаа гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулдаг.


Банкны салбараас улс төрийн карьераа эхлүүлсэн гишүүн бол Б.Жавхлан.

Хууль тогтоох дээд байгууллагад сонгогдохын тулд 2015 онд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн суудлаас татгалзаж байв.

Нутаг, усаа барааддаг бусдын жишгээр Сүхбаатар аймагт нэр дэвшихээр бэлтгэл хангасан ч УИХ-ын гишүүн Ч.Улаан МАН-д эргэн ирснээр тойроггүй болжээ. Гэсэн ч МАН банкираа хоосон үлдээсэнгүй, Дархан-Уул аймагт өрсөлдөх “виз” олгов.

Тойрогт нь УИХ-ын гишүүн асан, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Сүхбаатар,  Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Н.Мөнхдаш, Монголын уламжлалын нэгдсэн намын гишүүн Б.Жавхлан нарын овог, нэр нэгтэй чанга өрсөлдөгч нар таарсан ч дарханчуудын итгэлийг хүлээжээ.

Харамсалтай нь, УИХ-д сонгогдон ажилласан нэг жил гаруйн хугацаанд улс төрийн карьер нь банкны салбарт ажилласан үеийнх шигээ гялалзаж чадсангүй.

Засаг унагалцсан, хамтдаа үүрэлцэх хариуцлагаас бултсан, У.Хүрэлсүхийн микрофон болсон гээд тоочвол банкир “хэргэм”-ийг нь хугалах таагүй үйл явдал бишгүй. “Хүний үнэргүй” гэх үгийг ч нөхөд нь чулууддаг.

УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулсны дараа Б.Жавхлан гишүүн “Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгүүлье” гэх горимын санал гаргахад “Хүрэлсүхийн микрофон хийхээ боль” гэх эсэргүүцэлтэй тулж байв. Хэвлэлүүд түүний энэ үйлдлийг “Сангийн сайдын суудал горилж, хууль давж дэвлээ” гэж шүүмжилсэн бол улс төрийн хүрээнийхэн “У.Хүрэлсүхтэй хамаатан тул микрофон нь боллоо” гэж хардсан юм.

Хариуцлагаас бултсан гэх асуудал нь Монголбанкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнтэй холбогддог.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан, Т.Аюурсайхан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн өвөл Монголбанкны үйл ажиллагаанд шалгалт хийгээд гурван их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдлыг улсад учруулсан гэх тооцоог гаргаж байв.

Шалгалтын энэхүү мөрөөр Авлигатай тэмцэх газар ажиллаж, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгах болсон. Урьдчилан саатуулах байранд хорьсон гэх мэдээлэл ч бий. Гэвч таван жилийн турш хамт ажиллаж, хяналт шалгалтыг нь “базаж” байсан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан ямар ч хариуцлага хүлээгээгүй нь олны гайхашралыг төрүүлж байгаа.

Сөрөг хүчний зүгээс энэ зөрчлийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажилласан Б.Жавхлангаас ангид авч үзэж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлж ирсэн ч Банкир Б.Жавхлан “Ажлаа өгснөөс маань хойш гарсан зөрчил” гэж тайлбарладаг юм.

Гэвч зургаахан сарын хугацаанд гурван их наядын зөрчил үүсэж таарах уу, энэ их мөнгийг ганц Н.Золжаргал идэж барах уу гээд мухарлах зүйл олон бий.

Банк санхүүгийн салбарт ажилласан туршлага, боловсрол мэдлэг зэргийг нь үнэлэн олон нийт банкны салбарын монополыг задалж, өрсөлдөөн бий болгох чиглэлээр идэвхтэй ажил хийх болов уу гэж хүлээж байдаг.

Өнгөрсөн хугацаанд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлсэн ч нягтлах зүйл олон гарснаар төслийн хэлэлцүүлэг зогсоод байгаа.

Банкны салбарынхны гар хөл болж, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг санаачиллаа гэж хардах нэгэн байхад УИХ-аас төслийг баталсан цагт алсдаа зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ гэж зөөллөх хэсэг ч бий.


БОЛДЫН ЖАВХЛАН

  • Монгол Улсын Их Хурлын гишүүн

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1990 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль
  • 1992 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр дунд сургууль
  • 1997 онд Монгол улсын их сургууль, Эдийн засгийн сургууль, банкны эдийн засагч
  • 2008 онд АНУ, Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль
  • 2009 онд АНУ, Индианагийн их сургууль

Ажилласан байдал

  • 1997-1999 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч
  • 1999-2000 онд Монголбанкнаас ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагч
  • 2000-2004 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч
  • 2004-2006 онд Худалдаа хөгжлийн банк, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал
  • 2006-2007 онд Худалдаа хөгжлийн банк, Дэд ерөнхийлөгч
  • 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Нутгийн удирдлагын дэд хорооны дарга

Шагнал

  • 2011 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан
  • 2014 онд Алтан гадас одон

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-10 64.119.21.130

Гэрээ засаагүй байж төр засалцах ч гэж юу байхав, хормой хотныхоо ажлыг цэгцлэчихээд дараа нь улс орон удирдах тухай ярих хэрэгтэй. Мөнгөтэй эрчүүдийн дор хэвтэж амөнгө албан тушаал салгадаг хөгжлийн банкинд ажилладаг уянга гэдэг хүүхнийг хүнтэй ч суулгахгүй гэрт нь хэвтэж бдаг гишүүн гэж байхуу…

Avatar

Baatar 2017-10-10 202.9.41.254

фэнгшү Ганбаатар шиг анкэт бөглөжээ. Жавхлан 2009 он Индианагийн их сургууль гэсэн хэнч ойгохооргүй анкет бөглөжээ. Үнэндээ бол Жавхлан индианагийн их сургуульд хэзээ ч сурч байгаа харин хэлний дамжааны анхан шатны ангид сурч дөнгөж А В С заалгаж байгаад тэр үед шадар сайд байсан хүрэлсүх дуудаж банкны дэд ерөнхийлөгч болгосон түүхтэй. Их сургуулийн банкны ангийг чадан ядан төгссөн баклавараас цаашгүй макро эдийн засгийн ганц ч ном орос англи хэл дээр уншиж үзээгүй нөхөр төрийн бодлого ярих нь ичмээр юм. Боловсрол нимгэн харанхуй хүмүүс төрийн тэргүүн, ерөнхий сайд ,эрхэм гишүүний сэнтийд заларч буй нь нийгмийн оюун санааны доройтол хоцрогдолыг харуулж түрийний бөөстолгойд гэгч л болж байв шив дээ.

Avatar

zochin 2017-10-10 122.201.31.157

Uls tur gej iim zavaan yum bhiim daa, bi ug ni ene zaluugiin aviig sain meddeg hamt ajildag hun blaa, aav ni tur tumendee hundlegdsen bold darga blaa. huu ni bas undur bolovsroltoi zaluu, uls turd orood ih hurliin gishuun bolson, odoo ene zaluug eldeveer muulj sailj bna, boduul ene ni uls tur biz, gehdee end tendehiin bandaash, gun balai, topor ntr iig bodvol tsever hun shuu dee,\n

Avatar

baatar 2017-10-10 27.123.212.140

ym buhen 2 taltai sain muu gd ynz ynz l bn. darhanaas ulsiin ih hurliin gishuun ajiliin amjilt husie. \n

Avatar

Ebu 2017-10-10 158.69.102.3

банк, санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх, сайжруулах чиглэлээр олон ажил хийж байгаа мудаг залуу

Avatar

Сайн уу 2017-10-10 150.129.140.149

Энэ хэзээ банкир болчихоо вэ. Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа энэ хүн юу хийснийг мэдэх хүн байна уу? Золжаргал Ерөнхийлөгчөө хэрэгт барьж өгөөд өөрөө хариуцлагаас хэрхэн бултаж байсныг нь санаж байна уу? Нада танилцуулдаггүй байсан Би мэдээгүй гэх мэтээр "түгжил"-дэж байсан хулчгар эр чинь энэ хүн мөн биздээ.

Avatar

Зочин 2017-10-10 202.21.106.136

Чи хажууд нь хараад зогсож байсан юмуу? Битгий ингэж худлаа ш а а ж бай

Avatar

Баярбаясгалан 2017-10-10 66.181.165.38

Монголын банк санхүүгийн салбарыг сайн мэдэж байна тйим болоод ч гадаадын банкны хөрхөнгө оруулалтыг оруулах хуулийг санаачлан ажиллаж байна.гэж бодож байна. Ионголын бангкууд хүү өндөр ямарч аж ахуй зээл авч хөгжинө гэдэг худлаа өнөөдөр гайгүйхэн явж байгаа аж ахуйн нэгжүүд нэг бол төслийн хүүбагатай мөнгөөр босох эсвэл монгол банкнаас баталгаа гаргуулан гадны банкуудаас зээл авч өндийж байна. шадны томоохон банкууд орж ирвэл монголын банкууд амьдрахын тулд зээлийн хүүгээ буулгахаас өөр аргагүй болно ингэж л банкны зээлийн хүү буурна. онол нь тэр юм үүнийг сайн харж байна амжилт хүсье

Avatar

Шүүмжлэгч 2017-10-10 66.181.176.151

МАН dotroosoo ter dundaa sangiin saidd gorilogch l iim medeelel taraalgaj mungu tolj bga biz. Ene huniig sain medehgu ch goltsuu asuudliig unen monnoor ni tavij shuluuhan heldeg gunduugui zaluu shig haragddag. Iim uls torchid heregtei l bgamdaa

Avatar

Darkhanii zaluu 2017-10-10 66.181.176.151

Manai toirgoos garsan itgel daahuits helsen amandaa hurdeg sain bolovson huchin. Say lav darhan ulaanbaatriin zam haagdah asuudal uushed dor ni nemelt galt teregnii asuudald anhaaral handuulj shiiduuluulj chadsan. Amjily husiye gishuund.

Avatar

Зочин 2017-10-10 103.9.90.53

Жавхланг гүйцэх эдийн засагч энэ УИХ-д лав байхгүй. Уг нь шинэ засагт Сангийн сайдаар л орох байсан юм даа

Avatar

Эдийн засагч 2017-10-10 150.129.140.149

Тийм үү? Энэ хүн тэгээд Эдийн засагч мэргэжилтэй юмуу? Хийсэн бүтээсэн нь юу юм бол? Нэрийг нь ч мэдэхгүй болоод л асууж байна шүү уучлаарай

Avatar

Zochin 2017-10-10 27.123.214.88

Bankni systemd bol ene huniig andahgui dee. Zasag gargalzahgui mongolbankni terguun ded erunhiilugchuur ajillaj bsan mundag zaluu shuu

Avatar

Zochin 2017-10-10 27.123.214.88

Bas nam hargalzahgui 2 zasgiin yed mongolbankni teruun ded erunhiilugchuur ajillaj, gishuun bolohoor uuruu ajlaa ugsun bh shuu chadaltai zaluu ium shig bna lee

Avatar

Зочин 2017-10-10 43.242.242.107

bank sanhuugiin salbaraa meddeg. sain itgel daah chadvartai bolovson huchin gj hardag shuu\n

Avatar

unshigch 2017-10-10 43.242.242.107

za tegeed bankir hun yum bn. Darkhan hotoos songogdson yum bn. Irgen hunii huvid huselt baina.\nZeeliin huu buuruulj chadah uu? Ene talaar Darkhan hotod TOM FORUM zohiovol yasan yum be?\nBiechlen uulzaj chaddaggui yumaa gehed minii comment-iig unshna gedegt naidaj bn. \n

Avatar

Nyamka 2017-10-10 66.181.184.141

Банк талдаа болонмэргэжилийн хувьд тийм сайн бишээ наад хүн чинь! Төгссөн гээд байгаа сургуулиуд нь ч бараг бүгд худлаа шүү! 1997 онд МУИС-ийг арай гэж улиран байж дараа жил нь чүү ай төгссөнийг нь олон хүн мэднээ, худлаа гэвэл өөрөөс нь асуу! Ажлын намтар гэвэл ёстой наад Хүрэлсүх нь л карандсан юм байгаам даа!

Avatar

Зочин 2017-10-10 66.181.183.16

За энийг одоо танилцуулга гэх үү, тэр чигтээ харлуулах зорилготой л худлаа хар мэдээ байна. АН-ын сайт болъёооо

Avatar

xaxa 2017-10-10 103.9.90.66

bolij uz

Avatar

yab 2017-10-10 182.160.37.100

3yep ni xuux!

Avatar

XOPIG 2017-10-10 182.160.37.100

!mongol ylcaac xuux xyptel. yab xypeend Ynen bodit medeelliig xydaldaj abna.

Avatar

shyk 2017-10-10 182.160.37.100

!

Avatar

SHX 2017-10-10 182.160.37.100

2. Xeden juliin umnu 2007 onooc xoish baixaa Golomt Gadnii banktai xamtapch ajillaj bna gej baican. Zopulgo bol oilgomjtoi baican. Odoo axiad zopiltot z/z buyu BIZNC XEPEGTSEEG DALIMDYYLJ baga xyygeep xyypch bna.

Avatar

SNX 2017-10-10 182.160.37.100

2. Xeden juliin umnu 2007 onooc xoish baixaa Golomt Gadnii banktai xamtapch ajillaj bna gej baican. Zopulgo bol oilgomjtoi baican. Odoo axiad zopiltot z/z buyu BIZNC XEPEGTSEEG DALIMDYYLJ baga xyygeep xyypch bna.

Avatar

SHX 2017-10-10 182.160.37.100

2. Xeden juliin umnu 2007 onooc xoish baixaa Golomt Gadnii banktai xamtapch ajillaj bna gej baican. Zopulgo bol oilgomjtoi baican. Odoo axiad zopiltot z/z buyu BIZNC XEPEGTSEEG DALIMDYYLJ baga xyygeep xyypch bna.

Avatar

yab 2017-10-10 182.160.37.100

GUILAGCHIN DUTNAA.

Avatar

SHX 2017-10-10 182.160.37.100

2. Xeden juliin umnu 2007 onooc xoish baixaa Golomt Gadnii banktai xamtapch ajillaj bna gej baican. Zopulgo bol oilgomjtoi baican. Odoo axiad zopiltot z/z buyu BIZNC XEPEGTSEEG DALIMDYYLJ baga xyygeep xyypch bna.

Avatar

Зочин 2017-10-10 103.9.90.53

Сөрөг хүчин ажлаа л хийж байна, өөр биччих юм олдохгүй л дээ. Эдийн засаг, банкны чиглэлээр Б.Жавхлан гишүүн бол аль ч намд байхгүй лидер шүү !!!

Avatar

apd apabdsal bicheed baix shug xy jabx!.-Б.Жавхлан “Ажлаа өгснөөс маань - gejee. 2017-10-10 182.160.37.100

Dapxand 80d ond bypyy XYMYYC GAPLAA. geed concogdoj baican shy.

Avatar

Бат 2017-10-10 103.26.193.168

УИХ-ын 65 дотроо дундаас дээш л салбраа мэддэг, дөнгүүрүүдийн нэг. Шинэ залуу үеээ одоо гаргаж, мэдлэг чадварын улс орны эрх ашигийн тулд шавхаж ажлууллах цаг нь болсон. Үе солигдох болсон доо.

Avatar

Бадрал 2017-10-10 27.123.212.132

Ажлын амжилт хүсэе танд итгэдэг шүү

Avatar

Зочин 2017-10-10 202.70.46.233

За энэ ч нилээн дээрээс шидсэн чулуу бололтойдог шүү. Сайд болох хамгийн хүчтэй өрсөлдөгч болохоор нь балбаад эхлэв үү! Дархан руу байнга явж тойрогтоо санаа тавьж байгаа л дуулддаг шүү

Avatar

Зочин 2017-10-10 66.181.183.16

Харин ч хамгийн жудагтай нэр цэвэр гишүүдийн нэг шүү. Олон ч жил нэг зангаараа яваа жинхэнэ мужык эр, мото спортоор хамт хичээллэдэг байлаа. Жавхландаа мэнд хүргэе

Avatar

Зочин 2017-10-10 66.181.176.151

Өөрийнхөө тойрог тэр дундаа Дархандаа ойлгомжтой нүдэнд харагдахуйц амьдралд ойрхон их л зүйл санаачилж гүйцэтгэж байгаа хүндээ. Ингэж худлаа мэдээллээр харуулж болохгүй ээ

Avatar

Guest 2017-10-10 66.181.176.151

Ediin zasag mongonii bodlogiin talaar ih zuitei yum yarij baigaa haragddag. Za tgd ireeduitei bolovson huchnuudiig sulruulah gj hudlaa ene tendhiin sitaar harluulah ajil hiihiimdaa

Avatar

Зочин 2017-10-10 202.131.236.139

Ирээдүйтэй залуу гишүүдээ ангуучлах ажлыг эхлүүлсэн юмаа даа. Хэлж байгаа үг, түүний агуулгыг нь харж байхад нухацтай, үндэслэлтэй, логиктой л зүйл ярьж байгаа харагддаг

Avatar

Зочин 2017-10-10 202.131.248.178

Ж.Эрдэнэбат, Миеэгийн сугны үснүүдэд хэлэхэд: шудрага үнэний төлөө хөгийн н о ш нуудыг золигт гаргахад бол хүн чанар шаардлаггүй байдаг юм шүү !

Avatar

Зочин 2017-10-10 202.131.243.162

[Хориотой Үг] мал аа, урьвагч дүлзэн ухна яг цэвэр Монгол байлаа юу? Эдийн засгийн талаар а ч байхгүй [Хориотой Үг] ухна эдийн засгийг босголоо юу? Жанхуу, урвагч дүлзэн ухна 2-ын төлөө амиа өгөхөөс буцахгүй оркуудын бүхэл бүтэн арми бий болжээ. Жанхуу, урвагч дүлзэн ухна 2 их юм хийнэ гэж горьдоод байгаа бололтой. Тархины багтаамж нь хүрэхгүй, хулгай луйвар хүчин хийхээс өөр бодол толгойд нь орж чадахгүй 2 пиздец маш богино хугацаанд Монгол улсыг Венесуэль шиг дампууруулах болно. Тэгээд жанхуу ухна 2 ард түмний саналаар огцроход энд дэмжээд байсан оркууд “би энэ мууг огцруул гэж анх хэлж байсан гээд яриад зогсож байхаас сийхгүй. Жанхуу ухна 2-н найруулсан жүжгийн зохиол нь буруу, логикгүй байсныг жирийн иргэн ойлгочихоод байхад өмдөндөө чацга дусаачихаад л миний гаагаа угийн ийм шар өнгөтэй гээд чичрээд байгаа нөхдүүд инээдтэй харагдаж байна. Эрдэнэбатыг огцруулж болно, гэхдээ дараагийн хүн нь урвагч дүлзэн ухна л биш шүү гэж олон хэлсэн. Энэ засгийн газар огцорлоо гэхэд дараагийн засгийн газар удахгүй бас огцрох болно. Урвагч дүлзэн ухна нэг их сайндаа ч ажлаа өгсөн юм биш, ерөнхий сайд болоод өөрийн эзэн болох жанхугийн заавраар улс эх орныг самрах гээд амь нь тэмцэж байсан болохоор ажлаа өгсөн дүр үзүүлж байгаа юм шүү дээ….

Avatar

Зочин 2017-10-10 202.131.248.178

Хэхэ тайван бай. Шокноосоо гар. Болохгүй бол явж амиа хорол!

Avatar

зочин 2017-10-10 66.181.165.103

Hun chanargui uudgui er bgaamdaa. hudlaa gar ingesgeed uls turiin tavtsnaas archigdan biz.

Avatar

Зочин 2017-10-10 202.131.248.178

Чи Ж.Эрдэнэбат, Миеэгийн суганы үс үү? Шудрага үнэний төлөө хөгийн н о ш нуудыг золигт гаргахад бол хүн чанар шаардлаггүй байдаг юм шүү !

Avatar

Зочин 2017-10-10 185.89.216.239

Hun chanargui, hezee ch muridag yum yum tsohidog gar daa. Odoo ch teed iimerhuu garuud l devshih bolj

Avatar

Зочин 2017-10-10 202.131.248.178

Чи Ж.Эрдэнэбат, Миеэгийн суганы үс үү? Шудрага үнэний төлөө хөгийн н о ш нуудыг золигт гаргахад бол хүн чанар шаардлаггүй байдаг юм шүү !

Avatar

Зочин 2017-10-10 185.89.216.239

Hun chanargui, hezee ch muridag yum yum tsohidog gar daa. Odoo ch teed iimerhuu garuud l devshih bolj

Avatar

Зочин 2017-10-10 202.131.248.178

Чи Ж.Эрдэнэбат, Миеэгийн суганы үс үү? Шудрага үнэний төлөө хөгийн н о ш нуудыг золигт гаргахад бол хүн чанар шаардлаггүй байдаг юм шүү !

Avatar

Зочин 2017-10-10 185.89.216.239

Hun chanargui, hezee ch muridag yum yum tsohidog gar daa. Odoo ch teed iimerhuu garuud l devshih bolj

Avatar

Зочин 2017-10-10 202.131.248.178

Чи Ж.Эрдэнэбат, Миеэгийн суганы үс үү? Шудрага үнэний төлөө хөгийн н о ш нуудыг золигт гаргахад бол хүн чанар шаардлаггүй байдаг юм шүү !

Avatar

zochin 2017-10-10 66.181.191.47

tagtaand burgediin zorig baihgui

Avatar

зочин 2017-10-10 182.160.0.24

Багаар ажиллах, багаараа хариуцлага хүлээх зарчим хэрэгждэггүйн жишээ

Avatar

Зочин 2017-10-10 103.229.177.46

Улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвадаг, эр хүний мөсгүй л хүн

Avatar

Зочин 2017-10-10 202.131.248.178

Чи Ж.Эрдэнэбат, Миеэгийн суганы үс үү? Шудрага үнэний төлөө хөгийн н о ш нуудыг золигт гаргахад бол эр хүний мөс шаардлаггүй байдаг юм шүү !

Avatar

Зочин 2017-10-10 43.242.242.107

шудрага бусын эсрэг зогсоход буруу зүйл бишээ амжилт\n

Avatar

Банкир 2017-10-10 202.131.225.146

Банкны зээлийн хүүг бууруулах тал дээр л анхаарчих.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж