Hьюс хөтөч: Гэр, байшингийн суурь тавихад сайн

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Hьюс хөтөч: Гэр, байшингийн суурь тавихад сайн

Hьюс хөтөч: Гэр, байшингийн суурь тавихад сайн

Өнөөдрийн цаг агаар

Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 0-2 градус дулаан байна.

Гэр, байшингийн суурь тавихад сайн

Ангараг гараг. Билгийн тооллын 20, Гөрөөсөн толгой одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан, 18 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Өнөөдөр болох үйл явдал

  • 09.00 “Мал, амьтны халдварт болон зооноз өвчнүүд” сэдэвт олон улсын хурал “Чингис” зочид буудалд болно.
  • 11.00 ТҮЦ-ний худалдаа эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж, нийслэлийн захирагчийн ажлын алба, цагдаагийн байгууллагатай хамтарч ачилт явуулсаар байгаа талаар ТҮЦ-ний худалдаа эрхлэгчид хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • 11.00 цаг ‘Чингисийн хүүхдүүд’ уран сайхны кино 90 дэх удаагийн Академийн дээд шагнал болох ОСКАР-ын гадаад хэл дээрх киноны төрөлд Монгол Улсыг төлөөлөн анх удаа албан ёсоор өрсөлдөх эрх авсан талаар тус киноны уран бүтээлчид Театрын музейд хэвлэлийн бага хурал хийнэ.
  • 11.00 “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-т зориулсан “Тарьц, суулгац-2017” намрын үзэсгэлэн худалдаа МҮЭСТО-нд нээлтээ хийнэ.
  • 11.00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болох ‘Нээлттэй нийслэл’ мэдээллийн цагт Баянзүрх дүүргийн удирдлагууд оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.
  • 12.00 “Арван мянган малчин” уриалгыг дэмжиж эхний ээлжийн залуус хөдөөг зорихоор болсон талаар Live conference төвд мэдээлэл хийнэ.
  • 13.30 Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн болж, иргэдэд үйлчлэх ‘Хишиг өдөр’ арга хэмжээ дүүргийн Иргэд үйлчлэх төв байранд болно.

Өнөөдрийн эвент

  • Монголын цогц сургалт, хөгжлийн академиас зохион байгуулах хятад, япон, орос, герман хэлний үнэ төлбөргүй сургалт эхэлнэ. “Сэлбэ плаза”-гийн 3 давхарт.
  • “Nomi’s ballet’-аас 13-аас дээш насныханд зориулсан танилцуулах хичээл явуулна. Үргэлжлэх цаг 16-17 цагийн хооронд.
  • “Алтан намар” аялал жуулчлалын салбарын баяр “Гранд хилл” зочид буудалд болно.
  • “Улаанбаатар” олон улсын IX кино наадам эхэлнэ. Таван өдөр үргэлжлэх наадмын хүрээнд  Tengis Cinema,  iCinema кино театрт дэлхийн шилдэг кинонуудыг Монголын уран бүтээлчид болон кино шүүмжлэгч нарын тайлбартайгаар үзүүлнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж