Сэтгүүлч бүсгүйн үхлийн нууц

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч бүсгүйн үхлийн нууц

Ажиглалт, тандалт хийх явцад зарим иргэдтэй уулзахад нэг цонхны үйлчилгээнд бухимдсан иргэд цөөнгүй байв.

Шведийн чөлөөт сэтгүүлч Ким Уолл Нидерландын хөрөнгө оруулагчийн талаар сурвалжлага бэлтгэж яваад бусдын гарт амь үрэгдсэн нь дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна.

Ким Уолл 2017 оны наймдугаар сарын 10-нд Нидерландын хөрөнгө оруулагч Петер Мадсены бүтээсэн шумбагч хөлөгт суусныхаа дараа ор сураггүй алга болсон юм. 40 тонны жинтэй 18 метр урт UC3 Nautilus шумбагч хөлөг тэр үед анхны аялалдаа гарсан ч харамсалтай нь живсэн. Нидерландын тэнгисийн цэргээс хоёр нисдэг тэрэг, гурван усан онгоцоор аврах ажиллагаа явуулсан ба шумбагч хөлөг живэх үед Мадсен хувийн завиныхаа тусламжтайгаар өөрийгөө аварсан байна.

Энэ үйл явдлын дараа Ким Уоллын найз залуу шумбагч  хөлгийг живсний дараа цагдаад мэдэгдсэнээр түүнийг хайж эхэлжээ. Гэтэл мөчилж, гялгар уутанд хийсэн Ким Уоллын цогцсыг унадаг дугуйтай нэгэн эрэгтэй олсноор энэ дуулиан өнөөдөр олныг гайхашруулаад байгаа юм. Бүсгүйн биеийг сураггүй болсноос 10 хоногийн дараа Копенхаген хотын захад далайн эргээс олсон бол өнгөрсөн амралтын өдөр түүний толгой, хөл, хувцсыг хийсэн гялгар уутыг цагдаа нар цогцос олдсон эхний хэсгээс холгүй газраас олжээ. Харин гарыг нь одоо болтол олоогүй байна.

Хөлөг онгоцны эзэн Петер Мадсен эхний мэдүүлэгтээ сэтгүүлч бүсгүйг Копенхагенд аюулгүй буулгасан гэж мэдүүлж байв. Дараа нь цогцосны хэсэг олдсоны дараа түүнийг толгойгоо хүнд хаалганд цохиж, нас барсан гэж мэдүүлжээ. Гэвч бүсгүйн толгойд үхэлд хүргэх хэмжээний ямар нэгэн шарх байсангүй. Харин цээжинд нь 15 удаа хутгалсан шарх илэрчээ. Копенхаген хотын шүүхээс Петер Мадсеныг үргэлжлүүлэн саатуулахаар болж, хорих хугацааг аравдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан байна. Учир нь түүнийг сэтгүүлч бүсгүйн үхэлд сэжиглэн, мөрдөн шалгах үндэслэлтэй гэж үзэж байгаа юм.

Ким Уолл гэж хэн бэ?

Шведэд төрсөн, чөлөөт сэтгүүлч Ким Уолл нь Лондоны эдийн засгийн сургууль, Парисын Сорбонне их сургуульд суралцаж байсан ба Нью-Йорк дахь Колумбиа их сургуулийг 2013 онд сэтгүүлч мэргэжлээр төгсчээ. Тэрбээр гадаад бодлого, хүйсийн тэгш эрх, соёл, намтар, хууль шүүх зэрэг чиглэлээр сурвалжлага, нийтлэл бичдэг байв.  Ким Уолл Нью-Йорк, Бээжинд амьдарч, New York Times, The Guardian, South China Morning Post, Vice Magazine сонин, сэтгүүлд сурвалжлага, нийтлэл бэлтгэн хэвлүүлж байв. Амьдралынхаа сүүлийн мөчүүдэд тэрбээр хөрөнгө оруулагч Петер Мадсены талаар сурвалжлага бэлтгэхээр ажиллаж байсан юм. Ким Уоллын найз нөхөд гэр бүлийнхэн нь түүний дурсгалд зориулан 90 мянган ам.долларын эх үүсвэртэй сан байгуулж, эмэгтэй сэтгүүлчдийг дэмжин ажиллахаар болжээ.

Петер Мадсен гэж хэн бэ?

46 настай Петер Мадсен нь дэлхийн хамгийн том шумбагч хөлгийг 2008 онд бүтээсэн гэдгээрээ алдаршжээ. Энэ нь хувь хүнд харьяалагдах хамгийн том шумбагч байсан юм. “UC3 Nautilus” нь түүний бүтээсэн гурав дахь шумбагч хөлөг. Петер Мадсен бие даан нисэхийн инженерийн мэдлэг хуримтлуулж, шумбагч хөлөг, нисэх онгоц бүтээх төслүүд дээр ажилладаг байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж