Малчдын тэмцэл үр дүнгээ өгч, уурхайн үйл ажиллагааг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

Малчдын тэмцэл үр дүнгээ өгч, уурхайн үйл ажиллагааг зогсоолоо

Хэдий “үгүй” гэж хэлмээр санагдсан ч, та хэр олон удаа бусдад “за” гэж хариулж байсан бэ?

Баянхонгор аймагт малчид, алт олборлогч нарын дунд “дайн” үүссэн талаар олон нийтийн сүлжээ болон зарим мэдээллийн хэрэгслээр гарсан. Чухам юунаас бол малчид, алт олборлогч нартай дайтах болов, хариуцлага хаана байна гэсэн шүүмжлэл ч энэ мэдээллийн араас хөвөрсөн. Баянхонгор аймгийн Галуут сумын гуравдугаар багийн нутагт орших Өлзийт голын сав газар 625 га талбайд “Тулга жаргалант” ХХК алт олборлохоор өнгөрсөн долдугаар сард тус газар иржээ. Тэр цагаас малчдын эсэргүүцэлтэй тулгарч, олборлолт явуулах бэлтгэлээ базаасаар өдийг хүрч. Гэвч Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Тулга жаргалант” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрөл олгосон газрын 15 жилийн хугацаатай тусгай хэрэгцээнд авахаар болжээ. Аймгийн Иргэдийн хурлын шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн цагдаагийн газрын дарга Б.Оюутболд нараар ахлуулсан ажлын хэсэг “Тулга жаргалант” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, техник хэрэгсэл болон компанийн ажилчдын кэмпийг нүүлгэж, арга хэмжээ авлаа. Ингэхдээ “Тулгат жаргалант” ХХК уурхайн үйл ажиллагаа эхэлснээс хойш зардлаа тооцож, аймгийн Иргэдийн хурлын ажлын албанд гаргаж өгөх боломжтой болж байгаа юм байна.

Галуут сумын малчид

 

Баянхонгор аймгийн Галуут сумын гуравдугаар багийн нутагт орших Өлзийт голын сав газар 625 га талбайд “Тулга жаргалант” ХХК алт олборлохоор өнгөрсөн долдугаар сард тус газар иржээ. Тэр цагаас малчдын эсэргүүцэлтэй тулгарч, олборлолт явуулах бэлтгэлээ базаасаар өдийг хүрч. Гэвч Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Тулга жаргалант” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрөл олгосон газрын 15 жилийн хугацаатай тусгай хэрэгцээнд авчээ.

 

Ажлын хэсгийн хамт бид Баянхонгор аймгийн Галуут сумын гуравдугаар багийн нутагт орших Өлзийт голын сав газар “Тулга жаргалант” ХХК алт олборлох кэмпээ байршуулсан газар очиход Өлзийт голоос холгүйхэн усан сан, гурван ширхэг алт угаах усан буу байрлуулж, уурхайн ажилчид ажилдаа орохоор төвхнөсөн байсан юм. Ажлын хэсгийнхэн очих сургаар уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсэн 40 гаруй айлын төлөөлөл болох малчид цугласан байлаа. Малчид тойргийнхоо төлөөлөл УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир үүсээд байгаа нөхцөл байдлын талаар танилцуулж, өвөл зунгүй нутагладаг малчид бидний уух ус, байгаль орчин сүйтгэж буй “Тулга жаргалант” ХХК-ийн эсрэг сүүлийн хоёр сар тэмцэж байгаагаа илэрхийлэв. Тэдний саналыг сонссоны дараа УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир аймгийн Иргэдийн хурлын шийдвэрийг танилцуулж, “Тулга жаргалант” ХХК-д олгосон газрыг аймгийн тусгай хэрэгцээнд 15 жилийн хугацаатай авч байгааг онцлоод компанийн удирдлагуудтай уулзаж, албадан үйл ажиллагааг нь зогсоох, техник, төхөөрөмжийг нь хураахаар ажлын хэсэг байгуулан ирснээ дуулгасан юм. “Тулга жаргалант” ХХК-ийн үйл ажиллагааг хоёр сар гаруй хугацаанд эсэргүүцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирсэн боловч дорвитой шийдвэр гаргаагүй гэдгийг ч малчид хэлж байсан юм. Ийнхүү Галуут сумын гуравдугаар багийн малчдын хоёр сар гаруй хугацаанд тэмцсэн тэмцэл нь үр дүнгээ өгч, алт олборлохыг санаархагчдын үйл ажиллагааг зогсоож байгаад талархаад, “Тулга жаргалант” ХХК-ийн техник, ажилчдын гэрийг малчид өөрсдийн санаачилгаар болон аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Оюутболдоор ахлуулсан ажлын хэсэг шуурхай ажилласаар шөнө дөл болов. “Тулга жаргалант” ХХК-ийн зүгээс ч эсэргүүцэл үзүүлээгүй юм.

Галуут сумын гуравдугаар багийн засаг дарга Ц.Батсайхан “Нэгэнт аймгийн Иргэдийн хурлаас шийдвэр гарсан учраас “Тулга жаргалант” ХХК-ийнхан эсэргүүцэхгүй байна. Өмнө нь малчдыг эсэргүүцэж, элдвээр доромжлох зүйл олон удаа гаргасан. Бид анх гэрээ барьж эхлэхэд нь л эсэргүүцэж, байгаль орчин бохируулж болохгүй гэдгийг нь сануулсан. Гэвч шөнө дөлөөр техник, хэрэгслээ зөөгөөд, гэрээ барьчихсан. Ямар ч гэсэн бидний хоёр сарын тэмцэл ажил хэрэг болж, энэ газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан хүмүүст бүгдэд нь талархаж байна” гэдгээ хэлсэн юм.

Нутгийн иргэдийн зүгээс байгаль орчин сүйдэхээс гадна энэ нутагт ховордсон цоохор ирвэс, янгир, үнэг, чоно нутагладаг аж. Өнгөрсөн зургадугаар сард дөрвөн цоохор ирвэсийн нэг нь төллөх байсан ч уул уурхайн олборлолтоос болж дайжиж байгаа гэж нутгийн иргэд ярьж байв. “Тулга жаргалант” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй орчим Өлзийт гол оршино. Бөөнцагаан нуурын ганц цутгал нь Байдраг гол. Байдраг голын үндсэн цутгал нь Өлзийт гол. Баянхонгор аймгийн Галуут сумын гуравдугаар баг болох Их дугуй хэмээх газар Галуутын хавцал хэмээх өндөр уулсыг даган урсах Өлзийт голыг дагасан хэд хэдэн уурхай үйл ажиллагаа явуулахаар зэхэж байгааг нутгийнхан онцолсон.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир "Тулга жаргалант

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Аймгийн иргэдийн хурлаас гаргасан шийдвэрийг компанийн удирдлагуудад танилцуулсан. Мэдээж нутгийн иргэдийн эрх ашиг маш чухал. Дээр нь аж ахуй нэгжийг хохироохгүйн тулд ИТХ-ын тогтоолд тусгай заалт оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл, “Хайгуул болон ашигт малтмалын лиценз олгож байх үед нь Ашигт малтмалын газраас тухайн аймгаас алт олборлож болох эсэх талаар санал хүргүүлдэг байсан. Хэрэв тухайн саналд аймаг ямар нэг байдлаар хариу ирүүлэхгүй бол аймаг шууд зөвшөөрсөнд тооцдог хууль үйлчилж байсан. Тухайн үед нь аймаг нь хариу өгөөгүй, ард иргэдээс санал аваагүй зөвшөөрөл олгогдсоноос өнөөдрийн энэ нөхцөл үүсэн.  “Тулга жаргалант” ХХК үйл ажиллагаа эхэлснээс хойш гаргасан зардлаа тооцож, аравдугаар сарын 20-ний дотор аймгийн ИТХ-д хандах заалт оруулж өгсөн. Цаашид хууль эрх зүйн зохицуулалт хийхгүй бол компани, ард иргэд ч хохирох, аюулгүй байдал нь алдагдах нөхцөл үүссэн байна. УИХ энэ асуудлаар санал гаргаж ажиллахаар төлөвлөсөн. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс алтны лиценз, уурхайн асуудлыг төрийн мэдэлд авах, өмнө нь олгогдсон лицензүүдийг цэгцлэх асуудлыг УИХ тавина гэсэн учраас энэ асуудалд бодитой шийдвэрүүд гараад явах байх” гэдгийг онцолсон юм. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хувьд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Тээлийн давааны алтны ордны асуудалд арга хэмжээ авах, Загийн голын эхийн асуудлаар тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэдгээ нутгийн иргэдтэй уулзах үеэрээ онцолж байлаа.

“Тулга жаргалант” ХХК үйл ажиллагаа эхэлснээс хойш гаргасан зардлаа тооцож, аравдугаар сарын 20-ний дотор аймгийн ИТХ-д хандах заалт оруулж өгсөн.

“Тулга жаргалант” ХХК-ний эзэмшиж буй энэхүү газрын хайгуулын зөвшөөрлийг “Гачуурт” ХХК-нд 2002 онд олгож, 2006 онд ашиглалтын лиценз олгожээ. Гэвч “Гацуурт” ХХК нь ашиглалтын зөвшөөрлөө “Тулга жаргалант” ХХК-д шилжүүлж, албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон гэж “Тулга жаргалант” ХХК-ийн Ерөнхий захирал С.Мөнхболд хэлж байлаа. Тэрээр “Бичиг баримтын хувьд зөрчилгүй. Уул уурхайн салбарт ашиглаж болох бүх холбогдох байгууллагуудаас шалгалт ирсэн. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах эрх нээлттэй байсан. Гэвч иргэдийн зүгээс эсэргүүцэл илэрхийлсэн учраас бид тодорхой шийдвэрүүдийг хүндэтгэж хандаж ирсэн. ИТХ-ын шийдвэрийг хүндэтгэнэ” гэлээ.

Ийнхүү аймгийн цагдаагийн газар, нутгийн иргэд хамтарч “Тулга жаргалант” ХХК-ийн кэмп, техник, хэрэгслийг буулгаж, аймгийн төвд хүргэхээр хөдлөхөд цаг аль хэдийн шөнө дөл болсон байлаа. Гэсэн хэдий ч хоёр сар гаруй хугацаанд нойртой, нойргүй тэмцсэн малчид цаашид алт олборлохыг санаархагчдад том сануулга өгсөндөө сэтгэл тэнүүн, цаашид Өлзийт голоо алтны нинжаа нараас хамгаална хэмээн гэр гэрийн зүг хөдөлцгөөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж