Цэрэг татлага 20-нд явагдана

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

Цэрэг татлага 20-нд явагдана

Болливудын кино найруулагч, продюссер Яш Чопра 80 насандаа халуун хумхаа өвчнөөр Мумбайн Lilavati эмнэлэгт таалал төгсчээ.

Нийслэлийн хэмжээнд 2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 20-ны өдөр явагдах гэж байна. Цэргийн жинхэнэ албаны татлагад 18-25 насны залуучууд хамрагдах юм.

Зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд, заасан газар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, цэрэг татлагаас зайлсхийсэн иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.

Цэргийн албаны тухай хуульд:

34.6.Цэргийн бүртгэлд хамрагдах иргэн дараахь үүргийг хүлээнэ:

34.6.1.нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах;

34.6.2.цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах;

34.6.3.цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх;

34.6.4.өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх гэж заасан байдаг.

Г.Түшиг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж