“Синдика” төвийн галын хохирол таван тэрбум хүрнэ | News.MN

“Синдика” төвийн галын хохирол таван тэрбум хүрнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

“Синдика” төвийн галын хохирол таван тэрбум хүрнэ

“Miss International 2012” тэмцээн өчигдөр Японы Онояама паркт орон нутгийн цагаар 17.00 цагт эхэлж, ялагчаа тодруулжээ.

Москвагийн баруун хойд зүгт байрлах худалдааны “Синдика” төвд өнгөрсөн ням /2017.10.08/ гаригт гал гарсан. Бүх холбоотын даатгуулагчдын холбооны мэдээлснээр галын хохирол таван тэрбум рубль хүрч магадгүй байгаа ажээ.

Бүх холбоотын даатгуулагчдын холбооны тэргүүн Игорь Юргенсийн хэлснээр худалдааны төвийг даатгалтай эсэхийг нягталж байгаа бөгөөд үүнээс хамаарч учирсан хохирлыг хэн төлөх асуудал яригдах юм байна. Харин зогсоолд байсан машинуудын хувьд эзэмшигчид нь өөрсдөө даатгалтай бол даатгалаас хохирлоо төлүүлж болно гэдгийг Игорь Юргенс онцолжээ.

Ням гаригийн өдөр “Синдика” төвд гал гарсан бөгөөд 55 мянган квадрат метр талбайг хамарчээ. Галыг унтраахын тулд нисдэг тэрэг дайчилсан байна.

“Синдика” төв нь нийт 150 мянган квадрат метр талбайтай, доод давхартаа 5200 машины зогсоол бүхий томоохон объект юм. Гал гарсан даруйд худалдааны төвөөс хүмүүсийг гаргасан ч үйлчлүүлэгчид зогсоолоос машинаа авч амжаагүй. Машины зогсоолд машин дэлбэрсэн гэсэн мэдээлэл мөн цацагдсан билээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-09 202.131.235.4

Хохь нь ээ тэнэгг иванууд. Сирт тэнгтсэнийхээ горыг амсаж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж