Ц.Баярцогт Сэлэнгэ аймагт саатуулагдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

Ц.Баярцогт Сэлэнгэ аймагт саатуулагдаж байна

Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаад байгаа О.Бумбаяр, Ө.Чулуун-Эрдэнэ нарыг өнөөдөр 09.00 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүж эхэллээ.

Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаа руу салаавч гарган танхайрсан Ц.Баярцогтыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хориод байна. Түүнийг 14 хоног Сэлэнгэд саатуулах аж. 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд төрийн алба хаагч руу салаавч гаргаж, танхайрсан үйлдлийг нь хэлэлцэх шүүх хурлын тов гарсан байсан ч үүнээс  өмнө  холбогдсон залилангийн хэргийг нь шүүхээр Сэлэнгэ аймгийн цагдаагийнхан Улаанбаатараас түүнийг авч явж, саатуулжээ.

ЦАГДААГИЙН ХУРАНДААГААС ТАЙЛБАР АВЧ ДУУСААГҮЙ ГЭВ

 Ц.Баярцогт салаавч гаргаж танхайрахдаа “Танай цагдаа намайг зогсоочихоод байна” хэмээн цагдаагийн хурандаа нар руу ярьсан нь бичлэгт үлдсэн. Тиймээс Цагдаагийн ерөнхий газраас албаны шалгалт хийж, Замын цагдаагийн албаны хоёр,  Иргэдэд үйлчлэх төвийн нэг хурандаагаас тайлбар авчээ.

Тухайн үед Замын цагдаагийн албаны нэг хурандаа нь “Чиний буруу, уучлал гуйгаад явахаа бод. Манай алба хаагчтай ёс зүйгүй харилцсан асуудалд чинь би тусалж чадахгүй” гэжээ. Харин Иргэдэд үйлчлэх төвийн нэг хурандаагаас тусгай дуут гэрэл дохионы зөвшөөрөлтэй холбоотойгоор тайлбар авч  дуусаагүй гэдгээ цагдаагийн эх сурвалж мэдээлэв.

Тусгай дуут дохиог яагаад банк бус санхүүгийн байгууллагад бүртгэлтэй машинд олгосныг нягтлаад, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүн байхдаа 17- 93 УБҮ улсын дугаартай “Ланд Круйзер-200” машиндаа цэнхэр өнгөтэй гэрэл ашиглах зөвшөөрөл авсан байсныг  Автотээврийн газрынхан болон цагдаагийн дотоод хяналт шалгалтын албаныхны тогтоожээ.  Энэ бүхнийхээ дараа Ц.Баярцогтод шилжүүлэхдээ тусгай дуут дохионых нь зөвшөөрлийг цуцлуулаагүй байсан аж.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж