Аймгийн сайн малчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Аймгийн сайн малчид тодорлоо

Өнгөрсөн жилүүдэд Сүхбаатар аймгийн хувьд өнтөй сайхан өвөлжиж хүн малгүй тэнүүн сайхан өвөл хавартай золгодог байсан бол энэ онд урьд жилүүдээс эрс хүйтэрч маш их цас унаснаар зудын гамшиг нүүрлээд байна. Гэсэн хэдий ч улсын хэмжээнд малаа таван төрөл дээр нь өсгөсөн цорын ганц аймгаар шалгарсан. 1942 онд аймаг байгуулагдсан цагаас хойш анх удаа хамгийн олон толгой буюу 1970000 мянган толгой малыг тоолууллаа. Цагаагчин төмөр туулай жилийн сар шинийн босгон дээр аймгийн сайн малчид тодроод байна. Эрдэнэцагаан сумын малчин Цэвэгсүрэнгийн Сүхбаатар, Баяндэлгэр сумын Сумъяагийн Хүрэл-Эрдэнэ, Уулбаян сумын Батмөнхийн Бадамдорж,  Түмэнцогт Дагвамаарайн Лүндэгдорж ,Онгон сумын Буяндэлгэрийн Адьяа гэсэн таван малчин аймгийн сайн малчнааар тодорлоо.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж