Үр тарианы 88.3 хувийг хураан авчээ | News.MN

Үр тарианы 88.3 хувийг хураан авчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

Үр тарианы 88.3 хувийг хураан авчээ

Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, Пентатоник наадмын таван удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2012” тоглолтоо энэ сарын 25, 26, 27-ны өдөр “UB паласе”-ийн концертын танхимд хийхээр товоо зарлалаа.

2017 оны ургацын урьдчилсан балансаар 288.0 мянган га-гаас 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 11.2 мянган га-гаас 102.3 мянган тонн төмс, 6.9 мянган га-гаас 75.7 мянган тонн хүнсний ногоо, 46.5 мянган га-гаас 23.6 мянган тонн тосны ургамал, 43.5 мянган га-гаас 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдсон.

8 дугаар сарын 10-наас хойш тариалангийн бүс нутгаар үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас таримлын болц нялхарч соёолон, хураалтын ажилд хүндрэл учруулж байгаа хэдий боловч цаг агаарын төлөв, ургацын болцтой уялдуулан хураах технологийг уян хатан сонгож ургац хураалтын ажлыг эрчимжүүлж байна.

10 дугаар сарын 08-ны байдлаар 28.8 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 241.1 мянган га-гаас 204.4 мянган тонн үр тариа, 10.7 мянган га-гаас 100.0 мянган тонн төмс, 6.6 мянган га-гаас 71.6 мянган тонн хүнсний ногоо, 26.1 мянган га-гаас 31.1 мянган тонн тэжээлийн ургамал, 16.2 мянган га-гаас 8.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалтын явц 88.3 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 94.5 хувьтай явагдаж байна.

Гэхдээ энэ сарын 07-08-ны өдрүүдэд Дархан-Уул, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий аймгийн тариалангийн бүс нутгуудад нойтон цас орсны улмаас 3-10 см-ийн цасан бүрхүүл үүсч хураалтын ажил түр саатаад байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үр тарианы 31.9 мянган га, төмс, хүнсний ногооны 1.2 мянган га, нийтдээ 33.1 мянган га талбайн ургац хураагдаагүй байна.

Үр тарианы таримлын хураалт Сүхбаатар аймагт 49.8 хувь, Дорнод аймагт 74 хувь, Өвөрхангай аймагт 75.7 хувь, Дархан-Уул аймагт 84.0 хувь, Хэнтий аймагт 94.5 хувь, Төв аймагт 91.1 хувь, Булган аймагт 96.2 хувь, Сэлэнгэ аймагт 86.6 хувьтай явагдаж, бусад аймгуудад хураалтын ажил дууссан дүнтэй байна.

(Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.)

Эх сурвалж: ХХААХҮЯ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БАТ инженер 2017-10-09

Та нар га – ийн ургацаа яаж тооцоод байна вэ. Минийхээр бол ургац алдсан талбайгаа оруулан тооцож га- ийн ургацаа тооцмоор юм. Гэтэл та нар хураасан тайлбайгаараа тооцоод байх шиг байх юм. Ингэхлээр ган хуурайшил, өвчин хортон болон агротехникийн ургацад үзүүлж байгаа сөрөг нөлөө яаж зөв гарах юм бэ.

Avatar

Bi 2017-10-09 43.242.243.56

Sain zokhion baiguulalttai sh akhuu uil ajillagaa shaardsan khundreltei namar bolj baina aa Tariachid maani charmaij l baikh shig Deerees ni deer doorgui kheruuliin khar energy uu irgediinkhee kheviin aj amidraliig samarch baina doo

Avatar

Зочин 2017-10-09 103.26.193.188

Сэргэлэн гуай та нийт тариалсан талбайнхаа ургацын хэдэн хувийг хурааж чадалгүй алдаж байгаагаа үнэн зөв мэдээлээч. 50 гаруй хувийг нь алдаж байгаа биз дээ. Үлдсэн 50 хувийнх нь 80 хувь гэхээр удаан ажиллаж байна даа. Үлдсэн 20 хувийг нь дахиад алдах магадлал үүсээд нийтдээ нийт тарьсан үр тарианыхаа70 хувийг алдах магадлал бодитойгоор үүсээд байна. ХХААЯ худлаа мэдээлэл өгч байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж