Буудлагын холбооны Их хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

Буудлагын холбооны Их хурал хойшиллоо

100 сая төгрөг. Энэ хэр их мөнгө вэ. Ямар ч байсан боломжийн хэмжээний байр авчихна.

Монголын буудлага спортын холбооны Их хурал өнөөдөр зарлагдсан ч арваннэгдүгээр сарын 11-нд хуралдахаар болж хойшиллоо.

Хурлын төлөөлөгчдийн хэлснээр буудлагын холбоо дүрмээ зөрчиж, 30 хоногийн өмнө зарлах ёстой хурлыг 2 хоногийн өмнө зарласан, ахмадууд, орон нутгийн төлөөллийг хурлын төлөөлөгчөөр зохих хэмжээнд сонгоогүй зэргээс үүдэн маргаан гарсан байна. Ингээд олонхийн саналаар Их хурлыг хуралдуулах бэлтгэл ажил дутуу, төлөөлөгчдийн ирц, оролцоо хангалттай бус байна гэж үзсэний учир нэг сарын хугацаатай хойшлуулжээ. Энэ нь 2017 онд товлогдсон хурал гурав дахиа хойшилж байгаа тохиолдол аж.

Монголын буудлага спортын хобооны ерөнхийлөгчөөр Э.Мөнх-Очир ажилдаг. Түүнийг улираан сонгох уу, шинэ удирдлагатай болох уу гэдгийг ирэх сард болох Их хурлаар шийднэ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж