57 компанийн 310,466 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

57 компанийн 310,466 хувьцаа арилжжээ

БНХАУ-ын Тянжин хотноо Зүүн Азийн Наадмын Зөвлөлийн 29 дэх удаагийн хурал өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрлөө.

2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр I, II, III ангиллын 57 хувьцаат компанийн 310,466 ширхэг хувьцаа арилжигдсанаас 36 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хэрлэн Хивс’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар өссөн бол ‘Мик холдинг” компанийн ханш хамгийн өндөр буюу 10.09 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,900 ширхэг үнэт цаас 189,107,000 төгрөгөөр, багцын арилжаагаар 862 ширхэг үнэт цаас 84,079,480  төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1105.57 нэгж болж 0.11 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,173,962,878,363 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж