Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхөөр Д.Үүрийнтуяаг томиллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхөөр Д.Үүрийнтуяаг томиллоо

Гаалийн байгууллага үүсч байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өнгөрөгч бямба гаригт Монгол бөхийн өргөөнөө боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан орон тооны зөвлөхөөрөө Д.Үүрийнтуяаг томилжээ.  Д.Үүрийнтуяа нь Эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй, Нийгмийн удирдлагын менежер, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй нийгмийн бодлогын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин юм.  Түүнчлэн Ашигт малтмалын газрын дэд дарга, дарга, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт албаны дарга, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг төрийн болон улстөрийн албан тушаал хашиж байсан туршлагатай төрийн албан хаагч юм.


Домбон овогтой ҮҮРИЙНТУЯА

Мэргэжил: Эдийн засагч, Эрх зүйч, Нийгмийн удирдлагын менежер,  Төрийн удирдлагын магистр

Ажилласан байдал:        

2017 онд           АН-ын ХЭГ-ын дарга

2012-2016 онд  АМГ-ын дэд дарга, дарга

2010 онд        АХХ -ны гүйцэтгэх захирал

2008 онд       БГД-ын Ардчилсан намын ХЭГ-ын даргаар,

2007  онд      УНДСА-дын ҮЭХ-ны даргаар,

2008  онд       БГД-ийн НДХ-т Орлого, хяналтын тасгийн даргаар,

2005  онд       УНДЕГ-т Сургалт, маркетингийн албаны даргаар,

2000  онд     Сэлэнгэ аймгийн Ардчилсан намд ХЭГ-ын даргаар,

1996  онд      Сэлэнгэ аймгийн МҮАН-ын нарийн бичгийн даргаар

Улс төр, нийгмийн ажил:                      

2004-2008 онд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн бие төлөөлөгч

2009-2012 онд УИХ-ын гишүүн С.Эрдэнийн бие төлөөлөгч, туслах

2008-2012 онд  БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ дахь Нийгмийн бодлогын хорооны дарга 

2012-2016 онд  Нийгмийн Даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн,

Гадаад хэл: Орос, Англи хэл 

Гэр бүлийн байдал: Нөхөр,  Хоёр хүүхдийн хамт амьдардаг

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж