Өнөөдрийн цаг агаар
Улаанбаатарт өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 0 градус байна.
Үс засуулбал сайн нөхөртэй учирна
Сумъяа гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан, 18 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.
Өнөөдөр болох үйл явдал
- 09.00 цаг “Blue Sky” зочид буудалд “Шүүгчийн ёс зүй ба сахилга” олон улсын бага хурал болно.
- 11.00 цаг “Бодь” цамхагт “Экспо Монголиа 2017” олон улсын бага хурал, үзэсгэлэнг зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
- 11.00 цаг Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Улаанбаатар хот “Орон сууцны мэдээллийн сан”-тай болсон талаар НОСК-иас мэдээлэл хийнэ.
- 11.00 цаг Монгол Улсын гаалийн байгууллагад БНХАУ-ын Засгийн газраас тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээ ‘Монгол трансс’ компанийн байранд болно.
- 11.00 цаг “Монгол ньюс” мэдээллийн төвд ойн санг гэрээгээр эзэмшиж буй нөхөрлөлүүдийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлэл хийнэ.
- 11.30 Төрийн ордны хуралдааны ‘Г’ танхимд МАХН-ын Бага чуулганы гишүүд ‘Намын шинэчлэл’-ийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- 12.00 цаг “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аяны нээлт болно.
Өнөөдрийн эвент
- “Монголын лектор” төвөөс зохион байгуулах илтгэл бичиx, толилуулах ур чадварыг нэмэгдүүлэх “Реторик” сургалт эхэлнэ.