Орон сууцны тусламж дэмжлэг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Орон сууцны тусламж дэмжлэг хүсчээ

Сүхбаатар аймгийн Засаг дарга долоо хоног бүрийн баасан гарагт иргэдийг хүлээн авч уулзаж санал хүсэлтийг нь сонсдог уламжлалтай. Энэ  онд  нийтдээ 34 удаа  156 иргэнийг хүлээн авч уулзахад иргэд гол төлөв ажлын байр, гэр, орон сууц, тусламж дэмжлэг хүсчээ. Төрийн байгууллагад иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг  судалж үзэхэд  орон сууц, гэр, мөнгөн тусламж дэмжлэг, оюутны сургалтын төлбөр, ажлын байр хүссэн өргөдөл гомдол  52.4 хувийг нь эзэлж байна. 

Ийнхүү иргэд, байгууллагын санал хүсэлтийг зөвхөн өргөдөл  бичгээр болон амаар  авах бус сум, байгууллага, багаар явж судлах ажлыг ч нэлээд хэмжээгээр хийсэн байна. Энэ ажилд аймаг дахь иргэний нийгмийн байгуулагуудыг татан оролцуулж хамтран ажилласан нь үр дүнтэй болсны дээр аймаг, сумдын Засаг даргын тамгын газар иргэдийн саналыг  жил, улирлын төлөвлөгөөндөө  тусган хэрэгжүүлэх  ажлыг дэс дараатай авч  байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж