Тээврийн хэрэгслийн сери дугаарыг шинэчлэхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

Тээврийн хэрэгслийн сери дугаарыг шинэчлэхгүй гэв

Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн хоёр өдрийн чуулганы хуралдаан МАН-ын жагсаал, суултаас болж гацсан ч өнөөдрөөс төрийн ордны ажил цэгцрэх бололтой.

Автомашины сери дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, шинэчлэх болсон тухай мэдээлэл сошиалд болон зарим мэдээллийн сайтаар цацагдах болсон.  Энэ мэдээлэлд Зам, тээврийн хөгжлийн яамнаас хариулт өглөө. Салбарын яамны зүгээс дээрх мэдээллийг үгүйсгэж,  зориудаар  хэсэг бүлэг хүмүүс тараах болсныг онцолсон юм. “Олон улсын Валютын сангаас зээлтэй, эдийн засгийн хувьд савлагаатай ийм үед 800 мянган машины сери дугаарыг нэгэн зэрэг улс даах боломжгүй. Мөн автомашины сери дугаар солих ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам дангаараа шийддэггүй. Стандарт хэмжил зүйн газраас олон улсын жишгийн дагуу загвар нь гарна” гэсэн тайлбарыг Зам, тээврийн хөгжлийн яамны Зам тээврийн хяналтын хэлтсийн дарга С.Дорждагва өглөө. Хилээр орж буй нэг машиныг бүртгэж, эзэмшлийн гэрчилгээ олгохдоо 15-20 мянган төгрөг  авч дугаар олгодог байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж