“Ахмат” клуб цомын эзэн болж 90 мянган “ногоон” халааслав

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

“Ахмат” клуб цомын эзэн болж 90 мянган “ногоон” халааслав

Үзэгчдийн дунд хамгийн их хүлээлттэй киногоор тодроод буй “Ану хатан” түүхэн уран сайхны кино трэйлерийн нээлтээ “Black box” театрт баасан гаригт хийлээ.

Чечений анхны ерөнхийлөгч Ахмат Кадыровын нэрэмжит цомын тэмцээн бямба гаригт Грозный хотод боллоо. Тэмцээнд ОХУ, Европын шигшээ, “Ахмат” клуб, Турк, Беларусь, Узбекистан, Кыргызстан, Казахстан улсын шигшээ гэсэн найман баг өрсөлдөв. Дэлхийн аварга Хетик Цаболов, Бекхан Гойгереев, дэлхийн дэд аварга Исраил Касумов, өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Ахмед Чакаев, энэ жилийн Европын аварга Даурен Куруглиев тэргүүтэй шилдэг бөхчүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Ахмат” клуб цомын аваргаар тодорч, 90 мянган ам.долларын эзэн боллоо. Тэд хэсэгтээ Беларусийг 6:2-оор, Турк, Казахстаныг тус бүр 8:0-ээр, аваргын төлөө “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн Билял Махов тэргүүтэй ОХУ-ын шигшээ багийг 6:2-оор буулган авчээ. Оросын шигшээ баг “А” хэсэгт Европын шигшээ багийг 5:3-аар, Узбекситаныг 6:2-оор, Кыргызстаныг 7:1-ээр ялсан байна. Гуравдугаар байрын төлөө барилдаанд Европын шигшээ баг Беларусийг 6:2-оор, тавдугаар байрын төлөө Узбекистан Казахстаныг 5:3-аар тус тус ялсан. ОХУ-ын шигшээ баг 40, Европын шигшээ баг 25, Беларусь 15, Узбекистан 10 мянган ам.доллар гардав.

АВАРГЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:

ОХУ-ын шигшээ баг – “Ахмат” клуб 2:6
57 кг: Артём Гебеков – Зелимхан Абакаров 4:4
61 кг: Ислам Дудаев – Бекхан Гойгереев 12:2
65 кг: Муршид Муталлимов – Ахмед Чакаев 1:2
70 кг: Давид Баев – Исраил Касумов 0:11
74 кг: Ахмед Гаджимагомедов – Хетик Цаболов 2:3
86 кг: Алихан Жабраилов – Даурен Куруглиев 0:3
97 кг: Расул Магомедов – Тамерлан Расуев 1:2
125 кг: Мурадин Кушхов – Анзор Хизриев 0:3

ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:

Европын шигшээ – Беларусь 6:2
57 кг: Георгий Вангелов – Димчик Римчинов (бэртсэн)
61 кг: Иван Гуйдя – Гусейн Шахбанов 8:3
65 кг: Магомедмурад Гаджиев – Азамат Нуриков 2:2
70 кг: Мурад Курамагомедов – Сурхо Рашитханов 11:0
74 кг: Зелимхан Хаджиев – Андрей Капач 5:1
86 кг: Збигнев Барановский – Омаргаджи Магомедов 3:0
97 кг: Магомедгаджи Нуров – Александр Гуштын 2:2
125 кг: Роберт Баран – өрсөлдөгч байхгүй

ТАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:

Узбекистан – Казахстан 5:3
57 кг: Махмуджон Шавкатов – Ернур Катабаев 2:3
61 кг: Аббос Рахмонов – Тимур Айткулов 2:7
65 кг: Сирожиддин Хасанов – Ильяс Жумай (барилдаагүй)
70 кг: Ихтиёр Новрузов – Нурлан Бекжанов 1:8
74 кг: Бекзод Абдурахмонов – Жигер Закиров 10:0
86 кг: Рашид Курбанов – Сакен Айтжанов 2:1
97 кг: Магомед Ибрагимов – Ералы Абдрашев 5:0
125 кг: Давит Мозманашвили – Даулет Шабанбай 4:0

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж