Э.Батмагнай үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

Э.Батмагнай үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга боллоо

Нэткапитал санхүүгийн корпорацийн ТУЗ-ын дарга Д.Сүндийтэй ярилцлаа.

Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод боллоо. 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан хөвгүүд 16, 17, 18 гэсэн гурван насны ангилалд хүч үзэв. Хөвгүүдийн бага буюу 16 насанд чөлөөт бөхийн энэ жилийн өсвөр үеийн УАШТ, “Монгол туургатан” хүүхдийн спортын наадам, Дарма Жанаев, Түмэн Жаргаловын нэрэмжит ОУТ, Жон Петерсоны нэрэмжит тэмцээний аварга Баянхонгор аймгийн тамирчин Энхтүвшингийн Батмагнай 29 барилдаанаас 27 даваагаар улсын аварга боллоо. Түүнчлэн энэ насанд өсвөр үеийн УАШТ, “Монгол туургатан” хүүхдийн спортын наадмын хүрэл медальт, Налайх дүүргийн тамирчин Баярсолонгын Балжинням хүрэл медаль хүртэв. 50 жилийн түүхтэй энэхүү тэмцээнээс чөлөөт бөхөөр хичээллэж хүч үзэж явсан олон шилдэг бөхчүүд амжилтын гараагаа эхлүүлж байсан түүхтэй юм.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж