”Би энд байна….. бид энд байна” өдөрлөгийг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

”Би энд байна….. бид энд байна” өдөрлөгийг зохион байгууллаа

Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.

Дэлхийн тархины саажилтын өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв ”Би энд байна….. бид энд байна” сэдэвт өдөрлөгийг 2017 оны 10-р сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгт Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н. Нямсүрэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Уламжлалт анагаах, сэргээн засах, сувиллын тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д. Цэнджав, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хайлааст ОНХХ-ийн зохицуулагч Б. Мөнхбаяр, Ц. Чимгээ, “Энэрлийн түүчээ” ТББ-ын захирал Б. Бадамгэрэл, Рехтус ХХК-ний захирал В. Ойдов, “Таны инээмсэглэл” сэргээн заслын төвийн захирал Э. Болорчулуун, “Гэгээлэн” ТББ-ын захирал Ц. Уянга болон Сэргээн засал сургалт үйлдвэрлэлийн үндэсний төв, БГДЭМТ, БЗДЭМТ, СБДЭМТ, ХУДЭМТ, БНЭМТ-ийн сэргээн засах эмчилгээний эмч, мэргэжилтэн нийт 30 хүн оролцлоо. Тархины саажилтын сэргээн засах тусламж, үйлчилгээний талаар харилцан туршлага солилцсон нь ихээхэн ач холбогдолтой байлаа.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар 2017 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаад тархины саажилтын сэргээн заслын тусламж, үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэн 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хөдөлгөөн заслын шинэ технологи болох эмчилгээний ачаалалтай өмсгөл “Адели”, мэдрэл-согог заслын хийт өмсгөл “Атлант”, амьсгалын замын эмгэгийг эмчлэх “Галоингалятор” давсан утлагын аппаратаар ЧДЭМТ-ийн сэргээн засах эмчилгээний тасаг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хангасан байна. Мөн Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хайлааст, Чингэлтэй ОНХХ-тэй хамтран Эрүүл мэнд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн чиглэлээр хийсэн ажлуудаа танилцуулсан.

Эх сурвалж: НЭМГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж