Зүүн бүсийн зуны уралдаан Дорноговь аймагт болно

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Зүүн бүсийн зуны уралдаан Дорноговь аймагт болно

Энэ жил Дорноговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ой болно. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Монголын морин спорт, уяачдын холбооны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас “Дүнжингарав-2011” Төвийн бүсийн хаврын уралдааныг хоёрдугаар сарын 27-ны өдөр Төв аймагт, Хангайн бүсийн хаврын уралдааныг Булган аймагт, Зүүн бүсийн хаврын уралдааныг Багануур дүүрэгт гуравдугаар сарын 5-ны өдөр, Хангайн бүсийн зуны уралдааныг Архангай аймагт, Төвийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Дорноговь аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Увс аймагт долдугаар сарын 29-30-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсугай гэжээ.1995-2005 онуудад Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачлан зохион байгуулсан “Их хурд” болон бүсийн уралдааныг Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3-т заасан хурдан морины уралдааны зэрэглэлд оруулан тооцсугай хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд нарын гарын үсэгтэй албан бичигт дурьджээ. Дашрамд дурдахад эл санаачилгыг аймгийн Засаг дарга Ганхуяг  Монголын морин спорт уяачдын холбоо, улмаар Засгийн газарт тавьж шийдвэрлүүлсэн байна. Нутаг усандаа төрийн томоохон наадмын  эрхийг олгуулах тал дээр идэвхитэй хөөцөлдөж ажил хэрэг болгох замд оруулсанд ард иргэд, уяачид, малчдын  сэтгэл тэнийж  түүнд талархаж, баярлаж буйгаа илэрхийлсэн сэтгэлийн үг олноор иржээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж