Хятадад галт солир дэлбэрлээ

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

Хятадад галт солир дэлбэрлээ

Эцэг, эх нь 40 жилийн өмнө Израилиас АНУ-д ирж суурьшсан ах, дүү хоёр таван сая ам.доллар сугалаагаар хожсон тухайгаа зургаан жилийн дараа зарлажээ.

Хятадын Юннань мужийн Дичин жөүд энэ сарын 4-ны 20.00 цагийн орчим галт солир дэлбэрчээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын Шинжлэх ухааны академийн Юннанийн Одон орон судлалын төвийн эрдэмтэд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Орон нутгийн зарим иргэн одон орны энэ үзэгдлийг нүдээр үзсэн бөгөөд одоогийн байдлаар хүн гэмтсэн болон байшин, барилга нурсан мэдээлэл байхгүй байгаа аж. Энэ үеэр иргэдийн хийсэн есөн секундийн бичлэгээс шөнийн тэнгэрт гэнэт хурц гэрэл гарч, хоромхон зуур алга болоод дахин тодорч, эргээд алга болсон байна.

Дичин жөүгийн оршин суугчид “Бид чанга дуу чимээ сонсоод гэрээс гарахад тэнгэрийн хаяанд гэрэл гялсхийгээд өнгөрсөн” гэсэн бол зарим нь “Цахилгаан цахилах шиг болсон ч бид газар хөдөллөө гэж бодсон” хэмээн ярьжээ.

“Дичин жөүгийн нутагт дэлбэрсэн галт солир нь маш жижиг тэнгэрийн эрхсээс үүссэн” хэмээн Хятадын шинжлэх ухааны академийн Одон орон судлалын төвийн судлаач Ван Шяо Бин мэдэгдлээ. Мөн тэрбээр “Иймэрхүү үйл явдал цөөнгүй тохиолддог. Тухайлбал, Орионы солирын бороо, Персейн солирын бороо болон дэлхийн ойролцоох жижиг эрхэс унах зэрэг нь одон орны хэвийн үзэгдэл. Нарны аймагт олон төрлийн жижиг тэнгэрийн эрхэс байдаг. Тэр дундаа тэдгээр нь дэлхийн тойрог замд жижиг тэнгэрийн эрхсийг тойрон эргэлддэг” гэв.

Сонирхуулахад, дэлхийд унасан солируудын хэмжээ харилцан адилгүй байдаг бөгөөд 1927 онд Өмнөд Африкаас олдсон 70 тонн солир хамгийн томд тооцогддог. Канадын Одон орон судлалын Оттава их сургуулийн эрдэмтэд дэлхий дээр жилд 21 тонн орчим солир унадаг хэмээн тодорхойлжээ.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж