"Зөвтэй нийлж, буруутай нь тэмцэнэ" | News.MN

"Зөвтэй нийлж, буруутай нь тэмцэнэ"

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

"Зөвтэй нийлж, буруутай нь тэмцэнэ"

Ази тивийн аварга шалгаруулах аэробикийн тэмцээн энэ сарын 17-21-ний өдрүүдэд Индонезийн Пламбаг хотноо үргэлжилж байна.

Нийслэлийн ИТХ-ын даргаар сонгогдсоны дараа С.Амарсайханы байр суурийг авлаа.


-НИТХ-ын дарга болсон баяр хүргэе. Та ажлаа юунаас эхлэх вэ?

-Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын бүтэц зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо, гүйцэтгэл, үр дүнд анхаарч ажиллана. Мөнн хариуцлага, ёс зүй, сахилга бат, дэг журам, хүнд суртлыг цэгцлэхээс ажлаа эхлүүлнэ. Цаашлаад нийслэлийн эдийн засгийн чадамжийг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийд танигдсан хот болгохын төлөө ажиллана.    

-Таныг нэр дэвших хугацаанд “Оюуны ундраа” компанитай холбогдсон сөрөг мэдээлэл цацагдаж байсан. Танай компани Зайсан орчимд хэдий хэмжээний газар авсан бэ?

-“Оюуны ундраа” компани хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ компанийг газар эзэмшиж болохгүй, бизнес хийж болохгүй гэж хориглосон хуулийн заалт байхгүй. Хэрэв хуулиар хориглосон асуудал байвал түүнийг зөрчих эрх бидэнд байхгүй. Монголчууд бол ардчилсан оронд амьдарч, ажиллаж байгаа хүмүүс. 

-Нийслэлийн Ардчилсан намын бүлэг таныг дэмжсэн. Үүгээр ямар нэг тохироо хийсэн мэт хардлага төрж байна. Харин та ямар хариулт өгөх вэ?

-Ардчилсан намтай ямар ч тохироо хийгээгүй. Бид шударга өрсөлдсөн. Цаашид ч олонх, цөөнх  гэж ялгахгүйгээр нийслэлийн эрх ашгийн төлөө зөвтэй нь нийлж, буруутай нь тэмцэлдэж ажиллах болно. 

-Нийслэлийн төсвийг сахилга баттай болгохын тулд ямар алхам хийх вэ?

-Төсвийн сахилга баттай холбоотой асуудлыг бид байнга ярьдаг. Тухайн албан хаагчийн ажлын үр дүнг тооцож, илүү өндөр зохион байгуулалттай ажиллах, чиг үүргийн давхцалыг арилгах, ажил үүргийн хуваарийг ойлгомжтой болгож ёстой гэж бодож байна. 

-Нийслэлд тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол Төв цэвэрлэх байгууламж юм. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Төв цэвэрлэх байгууламж бол нийгмийн захиалга. Монгол хүний ирээдүй хойч үе оршин тогтнох уу, үгүй юу гэдэгтэй холбоотой маш олон асуудал байна. Энэ бүхнийг богино хугацаанд зэрэг шийдвэрлэх тал дээр ажиллана. Дотоодод нөөц бололцоо байдаггүй юм бол гадны хөрөнгө оруулалтыг авах, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих замаар бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллана. Нийслэлд мөнгө зарахгүй санаачилга, хариуцлагаар хийдэг олон ажил байдаг.

-Нийслэлийн намын хорооны дарга, НИТХ-ын даргыг өмнө нь нэг хүн хашиж байсан. Харин цаашид энэ хоёр албан тушаалыг хэрхэн хуваарилах бол?

-Нийслэлийн намын хорооны дарга бол намын дүрэм журмын хүрээнд шийдэгдэх ёстой. Удахгүй энэ асуудлыг намын их хурал болоод дараа дараагийн төлөвлөгөөтэй уялдах байх гэж бодож байна. 

Т.НОМИН 
 

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

medehgui ee 2017-10-09 219.142.145.124

Ene nohorch shine tsagiin tseej bolood shou mayagiin nohor baij magad aa. Ooriinh ni helsneer bol oros,hyatad,angil heltei yum genee. Amerikt surch baisan yum bol angil heltei bolson bizdee. Orosoor haltar hultaraas ch neg ih tsaashilj alban esnii hellegeer alba yarichih ni yu l bol. Hyatad heltei gesen medehgui ee ni hao toigoo l bolov uu?! Yamar sain helnii aviyastai ch gsen hyatad heliig hussen zorgoor sain surahgui ee.Helnii belgeld 2jil suuj nileed charaij baij yaridag bichdeg boldog yum.albanii hemjeend surna gevel tsaash utgeljluulen suraltsah hereg garna aa.Tegeheer hudlaa taldaa baih. Konsuliin aljiltan gej jil garui l bolson bolov uu .

Avatar

Unen bol sain l baina. 2017-10-09 219.142.145.124

Saihan yarichihaad garanguutaa anduu hardag, bas buruu sonsdog bololtoi yum bilee.Tegeed ard tumnii durgui hurgedeg yum daa

Avatar

Зочин 2017-10-09 112.72.11.118

Хэн мэдлээ, улиг болтол худлаа Ярих юм

Avatar

Зочин 2017-10-09 66.181.160.72

АДГИЙН ШААРНУУД НЬ Л ТӨРИЙН СЭНТИЙД ЗҮТГЭЖ ОЧДОГ УЛС БОЛ МАНАЙ УЛС ЮМ ДАА

Avatar

Зочин 2017-10-09 103.57.92.90

Зөвтэй нь нийлж буруутай нь наймаалцана !!!

Avatar

Зочин 2017-10-09 202.9.41.156

Батболд чамд саад л бно танай намд хотын дарга хийчихээр эрч хүчтэй хүн алга уу одоо бол нурмайсан хий нь гарсан дугуй шиг хэдэн үлбэгэр нөхдүүд бна гараас нь юм гардаггүй Гантөмөр Би биш би биш Батболд яана да

Avatar

зочин 2017-10-09 49.0.219.158

ардын намд бодлого гэж бна уу? одоо Су .батболдыгоо солиорой.

Avatar

irgen 2017-10-09 114.253.227.67

3 сая гаруйхан бид чинь намаар талцаад юу ч хожсонгүй, хэлэлдээд өмнөхөө үгүйсгээд 30 жил болох гэж байна. Энэ намуудыг тараавал таарна

Avatar

Harin tiim ee 2017-10-09 219.142.145.124

Namiin nereer zugeer ajlaa hiigeed yavaa negnee gutgen doromjilj gutaah, yas undes niigmiin garalaar ni yalgavarlan gaduurhagsad olshirch baigaa ni ayultai.Ur dund ni nam mantai uls guren zadrah ayul hurne shuu. Ene utgagui taltsal huvaagdlaa bodoh tsag bolson .

Avatar

Зочин 2017-10-09 59.153.87.48

Adgiin s***r daa

Avatar

Зочин 2017-10-09 182.160.38.2

ах нь АН-ы [Хориотой Үг]. ингээд АН-ы [Хориотой Үг] боловоо?

Avatar

Зочин 2017-10-09 202.9.42.114

Miyegiin gants ch bolson bugshsan alban tushaalaas salj baigaad bayarlaad barshgui ee. Miye MAN gedeg subiectiig gazriin hurstei tegshleed hayachlaa daa

Avatar

Tegj baij. 2017-10-09 219.142.145.124

Enhbold gedeg gants huniig muulaad odoo hanaj tsadahgui baina uu? Hanaj chadahgui ih husliin ard eroolgui angal baidag yum daa

Avatar

Зочин 2017-10-09 66.181.187.149

ОДОО БАТБОЛДЫГ СОЛИХ ХЭРЭГТЭЙ ЖИНХЭН 60 ТЭР БУМААР АЛБАН ТУШААЛД ОЧСОН ТЭР ШАРХАА НӨХӨН ГЭСЭН ХҮМҮҮС БОЛ БАТБОЛДЫН Багийн ХҮМҮҮС БОЛОВСРОЛ БАЙХГҮЙ ОРЛОГЧ НАРЫГ БАГААР НЬ ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ АЖЛЫГ ЧИНЬ ӨС САНААД ХИЙЛГЭХГҮЙДЭЭ

Avatar

hun muulj hoololdog uu 2017-10-09 219.142.145.124

Odoo boloo yum bish uu?! Hun muulj hoolloh ni heterlee.Yaasan hanadaggui shunaltai har piarchid ve. Yadaj unen bol yaahav dee hudlaa piardah ni denduu. odoo boli.

Avatar

болдоо 2017-10-09 202.179.25.55

баяр хүргэе, ундуй сундуйгаас салж байгаа нь сайн хэрэг

Avatar

Зочин 2017-10-09 124.158.79.169

Хоёр намын хооронд алцагнасан юмны оронд АН-аас хүн сонгосон бол хамаагүй дээр байсан юм.

Avatar

Зочин 2017-10-09 202.9.41.228

НИТХ ын даргаар ажил хэрэгч прагматик хүн сонгогдсон байна.Амарсайханд ажлын амжилт хүсье.

Avatar

Зочин 2017-10-09 202.70.41.219

Энэ харин жинхэнэ МАНАН юм биш үү

Avatar

Зочин 2017-10-09 122.201.25.46

АН-тай тохирцоогүй, АН намайг дэмжсэн.

Avatar

zochin 2017-10-09 66.181.164.192

НИТХ аа АН-д өгж байгаанмуу. ЗООЗ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж