"Зөвтэй нийлж, буруутай нь тэмцэнэ"

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

"Зөвтэй нийлж, буруутай нь тэмцэнэ"

Ази тивийн аварга шалгаруулах аэробикийн тэмцээн энэ сарын 17-21-ний өдрүүдэд Индонезийн Пламбаг хотноо үргэлжилж байна.

Нийслэлийн ИТХ-ын даргаар сонгогдсоны дараа С.Амарсайханы байр суурийг авлаа.


-НИТХ-ын дарга болсон баяр хүргэе. Та ажлаа юунаас эхлэх вэ?

-Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын бүтэц зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо, гүйцэтгэл, үр дүнд анхаарч ажиллана. Мөнн хариуцлага, ёс зүй, сахилга бат, дэг журам, хүнд суртлыг цэгцлэхээс ажлаа эхлүүлнэ. Цаашлаад нийслэлийн эдийн засгийн чадамжийг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийд танигдсан хот болгохын төлөө ажиллана.    

-Таныг нэр дэвших хугацаанд “Оюуны ундраа” компанитай холбогдсон сөрөг мэдээлэл цацагдаж байсан. Танай компани Зайсан орчимд хэдий хэмжээний газар авсан бэ?

-“Оюуны ундраа” компани хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ компанийг газар эзэмшиж болохгүй, бизнес хийж болохгүй гэж хориглосон хуулийн заалт байхгүй. Хэрэв хуулиар хориглосон асуудал байвал түүнийг зөрчих эрх бидэнд байхгүй. Монголчууд бол ардчилсан оронд амьдарч, ажиллаж байгаа хүмүүс. 

-Нийслэлийн Ардчилсан намын бүлэг таныг дэмжсэн. Үүгээр ямар нэг тохироо хийсэн мэт хардлага төрж байна. Харин та ямар хариулт өгөх вэ?

-Ардчилсан намтай ямар ч тохироо хийгээгүй. Бид шударга өрсөлдсөн. Цаашид ч олонх, цөөнх  гэж ялгахгүйгээр нийслэлийн эрх ашгийн төлөө зөвтэй нь нийлж, буруутай нь тэмцэлдэж ажиллах болно. 

-Нийслэлийн төсвийг сахилга баттай болгохын тулд ямар алхам хийх вэ?

-Төсвийн сахилга баттай холбоотой асуудлыг бид байнга ярьдаг. Тухайн албан хаагчийн ажлын үр дүнг тооцож, илүү өндөр зохион байгуулалттай ажиллах, чиг үүргийн давхцалыг арилгах, ажил үүргийн хуваарийг ойлгомжтой болгож ёстой гэж бодож байна. 

-Нийслэлд тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол Төв цэвэрлэх байгууламж юм. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Төв цэвэрлэх байгууламж бол нийгмийн захиалга. Монгол хүний ирээдүй хойч үе оршин тогтнох уу, үгүй юу гэдэгтэй холбоотой маш олон асуудал байна. Энэ бүхнийг богино хугацаанд зэрэг шийдвэрлэх тал дээр ажиллана. Дотоодод нөөц бололцоо байдаггүй юм бол гадны хөрөнгө оруулалтыг авах, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих замаар бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллана. Нийслэлд мөнгө зарахгүй санаачилга, хариуцлагаар хийдэг олон ажил байдаг.

-Нийслэлийн намын хорооны дарга, НИТХ-ын даргыг өмнө нь нэг хүн хашиж байсан. Харин цаашид энэ хоёр албан тушаалыг хэрхэн хуваарилах бол?

-Нийслэлийн намын хорооны дарга бол намын дүрэм журмын хүрээнд шийдэгдэх ёстой. Удахгүй энэ асуудлыг намын их хурал болоод дараа дараагийн төлөвлөгөөтэй уялдах байх гэж бодож байна. 

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж