Улам хүчирхэгжсэн “Улаанбаатар сити”

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

Улам хүчирхэгжсэн “Улаанбаатар сити”

Бани-Валид хотын ойролцоо болсон аравдугаар сарын 20-ны зэвсэгт мөргөлдөөний үеэр Ливийн Жамахирийн лидер асан Мауммар Каддафийн бага хүү Хамис Каддафи алагджээ.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран үндэсний лигийг “Хүрхрээ” хэмээн нэрийдэж явуулах болсноос хойш дээд лигт гарсан олон дэвшлүүдийн нэг нь яах аргагүй багуудын чанар чансаа өссөн явдал билээ.

Үүний нэгэн тод жишээ болсон клуб бол яах аргагүй “Улаанбаатар сити” юм. Өнгөрсөн жил анх удаа “Хүрхрээ үндэсний лиг”-т хөл тавьсан нийслэлийн нэрийг эзэмшигчид 2016 оны улиралд өөрсдийн өнгө төрхийг тодорхойлж амжсан. Тэгвэл энэ улиралд өөрсдийн амжилтын гараагаа “Хүрхрээ үндэсний лиг”-ийн мөнгө, “МХБХ-ны цом”-ын алтан медалиар эхлүүллээ.

Байгуулагдаад хоёр жилийн дотор ийм том амжилт үзүүлсэн санхүүгийн зөв зохион байгуулалт, солилцоо наймаа, менежмент сайн хийсэнтэй холбоотой. “Улаанбаатар сити” дээд лигийн чадварлаг довтлогч Ц.Түмэнжаргал,Япон хагас хамгаалагч Акира Хигашияма, Итали хаалгач Мауро Боэркио нарыг улирлын өмнө нэгтгээд зогсохгүй хоёрдугаар хагас “Хүрхрээ үндэсний лиг”-ийн өнгөрсөн жилийн мэргэн бууч 2016 оны шилдэг хөлбөмбөгчин О.Мижиддорж болон хашир туршлагатай А.Мөрөн нарыг эгнээндээ элсүүлсэн нь ирэх улиралд илүү том амжилт гаргах гэсэн зорилгын илрэл гэж болно. Испани дасгалжуулагч Мануел Ратемэро тактикийн болон байрлалын олон өөрчлөлт хийж, улирлын хоёрдугаар хагаст С.Азхүү, Д.Анхбаяр, Х.Есөн-Эрдэнэ, А.Лхагвасүрэн гэсэн залуу тоглогчдод болгосон нь нүдээ олсон шийдвэр байж, бүтэн багаа ашиглаж “Хүрхрээ үндэсний лиг”-ийн мөнгө, “МХБХ-ны цом”-ын аварга хэмээх эрхэм хүндэт алдрын эзэд боллоо. Улирлаас улиралд хүчирхэгжиж буй “Улаанбаатар сити”-ийн залуус 2018 онд ямар амжилт үзүүлэхийг таамаглах аргагүй билээ.

Эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн Холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж