ХХААХҮЯ багаараа II байрт орлоо

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

ХХААХҮЯ багаараа II байрт орлоо

Аравдугаар сарын 21-ний өдөр Номхон далайн арлын орон Вануатугийн эрэг орчимд хүчтэй газар хөдөлсөн тухай Agence France-Presse мэдээлжээ.

Төрийн захиргааны байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Засгийн газрын цом-2017” тэмцээн энэ сарын 6-8-ны өдрүүдэд Буянт-Ухаа дахь спорт цогцолборт амжилттай болж өндөрлөлөө. 2005 оноос 13 дахь жилдээ болж буй уг тэмцээнд ХХААХҮЯ-ны баг хамт олон нийт оноогоор II байрт орлоо. Тодруулбал, сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг хүрэл медаль, гар бөмбөгийн төрөлд эмэгтэй баг хүрэл медаль, ширээний теннисний төрөлд эрэгтэй, эмэгтэй тус тус мөнгөн медаль хүртсэн юм.

Тэмцээнд 14 байгууллагын 500 гаруй тамирчин спортын дөрвөн төрлөөр өрсөлдсөнөөс багийн дүнгээр:

  1. Сангийн яам
  2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  3. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тус тус эхний гурван байрын эзэд боллоо.

Эх сурвалж: ХХААХҮЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж