Хаан банк бяцхан үрсдээ оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Энэ сарын 20-нд Сайншанд сумын II цэцэрлэгт нэг сая төгрөгийн үнэ бүхий монгол уламжлалт оньсон тоглоомыг хүлээлгэн өгчээ. Хүүхдийн сэтгэх чадварыг сайжруулах, оюун ухааныг хөгжүүлэх шалгарсан арга бол монгол уламжлалт оньсон тоглоом юм. Нийт 32 нэр төрлийн 220 ширхэг тоглоомыг оюун ухааныг хөжүүлэх Олон улсын музейгээс худалдан авсан төдийгүй. та бидний сайн мэдэх оньсон тоглоом зохиогч Түмэн-Өлзий гуай эл санаачилгыг маш их дэмжжээ. Энэ арга хэмжээнд аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Дорноговь аймгийн Хаан банкны захирал с.Алтанбаатар, II цэцэрлэгийн эрхлэгч Б.Дэлгэрэх, Сайншанд сумын орлогч дарга нар оролцлоо.