Хаягийн зөрчилтэй иргэд их байна | News.MN

Хаягийн зөрчилтэй иргэд их байна

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Хаягийн зөрчилтэй иргэд их байна

Гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд нийслэлийн хэмжээнд иргэний баримт бичгийн үзлэг явуулсан. Үзлэгт 1,072,605 иргэн буюу Улаанбаатар хотын нийт хүн амын 96,5 хувийг хамруулжээ. Үзлэгийн үеэр иргэний баримт бичгийн 42 692 зөрчил илрүүлсний 50,6 хувь нь хаягийн зөрчилтэй байжээ. Иргэд байр орон сууц, хашаа байшин, гэр  түрээслэн суух нь элбэг байгаагийн дээр зарим иргэд тухайн газраа цөөхөн хоног амьдарч байгаад шилжин явдаг нь хаягийн бүртгэлийн зөрчлийг нэмэгдүүлдэг байна. Иргэний бичиг баримтын үзлэгийн дүнгээр 21 217 иргэн нийслэлд түр оршин суугчаар бүртгүүлжээ. Мөн энэхүү үзлэгийн үеэр иргэний үнэмлэхээ гээсэн, хугацаа нь дууссан 17672 зөрчил илрүүлж, 5,108 иргэнд иргэний үнэмлэх дахин олгож, иргэний паспортаа үнэмлэхээр солиулаагүй байсан 193 зөрчлийг арилгуулжээ. Иргэний бичиг баримтын үзлэгийг дүүргүүд сайн зохион байгуулсан бөгөөд Нийслэлийн Бүртгэлийн газрын мэдээгээр гарсан зөрчлийн 70,8 хувийг арилгаад байгаа ажээ.

Д.Сура

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж