НИТХ-ын даргаар С.Амарсайхан сонгогдлоо | News.MN

НИТХ-ын даргаар С.Амарсайхан сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

НИТХ-ын даргаар С.Амарсайхан сонгогдлоо

Өнгөрч долоо хоног адал явдал, сонин содон үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Хамгийн их шуугиан дэгдээсэн мэдээлэл нь МАН-ын жагсаал, тэмцэл байлаа.

Өнгөрсөн долоо хоногт завсарласан НИТХ-ын 11 дүгээр хуралдаан өнөөдөр үргэлжилж, НИТХ-ын даргаа сонгов. Хуралдаан 41 төлөөлөгчийн ирцтэйгээр эхэлж, НИТХ дахь АН-ын бүлгээс 1 цагийн завсарлага авснаар түр завсарласан юм. Завсарлага дуусч хуралдаан үргэлжлэхэд санал хураалтыг нууцаар явуулах тул хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн.

НИТХ-ын даргыг сонгох санал хураалт явагдаж дүн гарахад төлөөлөгч Д.Баярсайхан 19, С.Амарсайхан 21 санал авсан байна. Ингэснээр НИТХ-ын шинэ даргаар С.Амарсайхан сонгогдож, өмнөх дарга Ц.Сандуйгаас тамгаа гардан авлаа. НИТХ-ын дарга С.Амарсайхан төлөөлөгчдөд хандан үг хэлснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө.

С.Амарсайхан нь 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн Магистр зэрэгтэй.

1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе, 2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер, 2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.

2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байсан юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

нутгийн эгч 2017-10-09 27.123.212.133

Амарсайхаан Увсаас төрсөн ЮЦээнбал дарга ард олноо алагчлалгүй сүүлчийн дусал хөлсөө дуустал МОНГОЛынхоо төлөө зүтгээд улс орноо босгож ирсэн түүхийг бүү мартаарай Чамд эх орноо гэх сэтгэл зүрх байгаа гэдэгт эргэлзэхгүй байна Нийслэлийн тулгамдсан асуудлаас бага ч болов чадлаараа шийдврлэж нутгийн буурал даргын сүнсийг бага ч болов тайвшруулаарай Намчирхаад эсвэл рекламдаад нэр хүндээ барахаас хол байдаг юм шүү

Avatar

Зочин 2017-10-09 66.181.181.241

Яахаараа харцын хүүхэд түрүүлж болохоо байчихсан нийгэм юм бэ

Avatar

Зочин 2017-10-09 66.181.187.149

Унлуйг огцруулсан юм одоо Сундуйг нь огцруулж түүний тойрон хүрээлэгч орлогч нарыг нь зайлуул 60 тэрбумад хамгийн их итвэхтэй оролцсон шүү, Амарсайхаыг ажлаа явуулхад эд нар нилээд тэг болондоо хороо найруулах гээд нойргүй хонж хурлаа хойшлуулсааыг мартаж болох гүйдээ ??????

Avatar

Баяр хүргье 2017-10-09 202.21.106.115

Сундуй биш бол хэн ч яахав. Хотын ажлыг сайн хийгээрэй. Засаг даргаа хотын хүнээр тавьсан нь дээр байх даа.

Avatar

Зочин 2017-10-09 122.201.22.57

МАН НИТХд олонхи байж хуваагдаж цөөнх АНд суудлаа алдах юм даа С.Амарсайхан ажлаа сайн хийнэ эргэлзэх зүйлгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж