42,8 мянган хүн тэтгэвэр авдаг банкаа сольжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

42,8 мянган хүн тэтгэвэр авдаг банкаа сольжээ

Удирдаач Б.Чинбат...Сонин сонсогдож байж болох юм.

Улсын хэмжээнд 277.1 мянган иргэн өндөр насны тэтгэвэр авч байгааг наймдугаар сарын статистикт дурджээ. Тэдний олонх нь Төрийн банкнаас тэтгэврээ авдаг байсан ч хоёр жилийн өмнөөс заримыг нь Хаан банк руу шилжүүлсэн байна. Өндөр настнууд гэрээсээ хол явж тэтгэврээ авах нь хүндрэл учруулж буйг шүүмжлэх болсон. Тиймээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн тэтгэвэр авагчид тэтгэвэр авах банкаа өөрөө сонгох боломжийг бүрдүүлсэн  байна.  2017 оны  гуравдугаар улирлын байдлаар  улсын хэмжээнд нийтдээ 42875 иргэн тэтгэвэр авах банкаа сонгож, хуучин үйлчлүүлж байсан банкаа сольжээ.

                                                                                           
Тэтгэвэр авах банкаа сольсон иргэдийн  26651 нь шинээр  тэтгэвэр тогтоолгосон   бол  16224 нь хуучин тэтгэврийнхэн ажээ.
Тэтгэвэр авагч  банкаа солих, өөрчлөх хүсэлтээ  төв, орон нутгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүдэд өгч, шийдвэрлүүлэх боломжтой юм байна.

Д.Цээл
.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж