Д.Трамп “Колумбын өдөр”-ыг тэмдэглэхдээ уугуул иргэдийг мартав

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

Д.Трамп “Колумбын өдөр”-ыг тэмдэглэхдээ уугуул иргэдийг мартав

Тэр галзуурч байна, тэр хэнийг ч харахыг хүсэхгүй , өвдөж шаналж, үхэхийг хүснэ.

Америк тивийн хэд хэдэн оронд аравдугаар сарын 9-нийг шинэ тивд анх хөл тавьсан өдөр буюу  “Христофер Колумбын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп “Колумбын өдөр”-т зориулсан илгээлтдээ энэхүү нээлтийн гайгаар уугуул иргэд ямар хүнд хэцүү хувь тавиланг туулсан тухай огт дурсаагүй байна.

Баасан гаригт  “Христофер Колумбын өдөр”-т зориулж хэлсэн үгэндээ Д.Трамп  “Таван зуун хорин таван жилийн өмнө Христофер Колумб Атлантын далайг хөндлөн гулд тойрч, зоригтой, зорилготой аялал хийхдээ Америкт анх хөл тавьсан юм. Тухайн цаг үедээ юутай ч харьцуулахын аргагүй агуу энэ нээлт газар зүйн эриний эхлэл байсан” гэжээ.

Д.Трамп мөн Христофер Колумбын аяллын зардлыг хариуцсан Испани, аялагчийн төрөлх нутаг Италийг магтахаа мартаагүй хэрнээ тус тивд Европчуудыг хөл тавьснаас хойш аллага хядлага, боолчлол, колончлолын зовлон, зүдгүүрийг туулсан уугуул иргэдийн тухай огтхон ч дурсаагүй гэнэ.

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама өмнө нь “Колумбын өдөр”-т зориулж хэлсэн үгэндээ “Эрт үеийн далайн аялал Европчуудын эзлэн түрэмгийллийн хүрээг тэлсэн хэдий ч тэр цаг үе бол Хойд Америкийн уугуул иргэдийн амьдрал хувь заяаг үүрд өөрчилсөн тийм үе байсан юм” гэж хэлж байжээ.

Америк тивд XX зууны эхэн үеэс эхлэн тэмдэглэх болсон энэ өдрийг уугуул америкчууд баяр болгон тэмдэглэхийг эсэргүүцэж, уугуул иргэдийн эсрэг Европчуудын явуулсан геноцидын эхлэл болсон гэж үздэг.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж