Хөдөө аж ахуйн сайчууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Хөдөө аж ахуйн сайчууд тодорлоо

Засгийн газар ээлжит  хуралдаанаар “Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний фермер”, “Улсын тэргүүний тариаланч  хамт олон”, “Улсын тэргүүний тариаланч”-ийг тодрууллаа.  Уг хуралдаанаар Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Цагаан хад багийн малчин Дамбын Намсрай, Хатанбулаг сумын Агаруут багийн малчин Шарнайн Чинбат нарт улсын сайн малчин цол олгохоор шийдвэрлэлээ. Мөн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд болон Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн захирлын хамтарсан энэ сарын 20-ны өдрийн А/03-23 тоот  тушаалаар Дорноговь аймгийн Айраг сумын малчин Буянтогтохын Сүрэнхорол  Алтан ботгоны  эзэн, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын малчин Равдангийн Пүрэвдаш Алтан унаганы эзэн  шагналаар тус тус шагнагдлаа. Мөн энэ сарын 20-ны өдрийн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2010 онд мал сүргээ таван төрөл дээр өсгөсөн, аймгийн сайн малчин шалгаруулах журмыг хангасан  Айраг сумын малчин Ц.Түвшинжаргал, Даланжаргалан сумын малчин С. Энхбат, Дэлгэрэх сумын малчин М.Амаржаргал, Эрдэнэ сумын малчин У.Энхболд, Хөвсгөл сумын малчин У.Баярбилэг, Г.Ууганбаяр, Өргөн сумын малчин Ж.Заяаханд, Иххэт сумын малчин Н.Онон нарыг Аймгийн сайн малчин цол тэмдгээр, Даланжаргалан сумын тариаланч Л.Лувсанпүрэв, Айраг сумын тариаланч С.Даваажав, Эрдэнэ сумын тариаланч Ч.Баттөгс нарыг аймгийн тэргүүний тариаланч цол тэмдгээр шагнахаар тус тус шийдвэрлэсэн байна. Амжилт бүтээлээр бусдыгаа манлайлсан ажилсаг, малчид, тариаланчиддаа говь нутгийнхаа нийт ард иргэдийн өмнөөс баяр хүргэж, эрүүл энх, сайн  сайхан бүхнийг хүсэн ерөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж