“Dove” брэнд арьс өнгөөр ялгаварласан сурталчилгаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

“Dove” брэнд арьс өнгөөр ялгаварласан сурталчилгаа хийжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн ирэх даваа гаригт 08.00 цагт эхэлнэ.

Гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Dove” компани саяхан фэйсбүүк хуудсанд тавьсан зар сурталчилгаанаас болж ихээхэн эвгүй байдалд орж, уншигчдаас уучлал гуйсан байна. Уг зар сурталчилгаанд хар арьст бүсгүй тус брэндийн биеийн лосьоныг хэрэглэсэн даруйд цагаан арьстан болон хувирч буйг харуулсан нь хүмүүсийн эгдүүцэл, дургүйцлийг төрүүлсэн гэнэ.

Тус брэндийн дээрх зар сурталчилгааг хүмүүс арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг сурталчилсан гэж буруутгасны дараа компани үйлчлүүлэгч болон уншигчдаас уучлал гуйжээ. “Dove” брэндийн зар сурталчилгааг фэйсбүүкийн хуудаснаас устгахаас өмнө нэгэн уншигч ингэж бичжээ. “Хэрэв цагаан арьст эмэгтэй хар болж хувирвал хүмүүс үүнд эгдүүцэх үү? Үгүй. Үүнд л учир байгаа юм. АНУ хар арьст хүмүүст үүгээр юуг хэлж байна вэ? Энэ нийгэмд хүний гоо сайхны нэг илэрхийлэл болсон арьсны өнгөөр нь тэднийг ялгаварлаж байна” гэжээ.

Тэрбээр мөн ““Dove” брэндийн маркетингийн алба энэ сурталчилгаанд гарч байгаа шиг хүний арьсны өнгө хувирахгүй” гэдгийг илүү сайн мэдэх учиртай“ гэсэн юм.

Дээрх зар сурталчилгаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг харуулсан гэсэн шүүмжлэл гарсан даруйд брэндийн эзэмшигч Их Британийн ‘Юнилевр’ компани уучлал гуйж, харамсаж буйгаа илэрхийлжээ.

Брэндийн сурталчилгаа фэйсбүүк хуудсанд тавигдсан даруйд олон хүн эсэргүүцэж, эгдүүцэл, бухимдлаа илэрхийлсний зарим нь тус компанийн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахыг хориглохыг хүртэл шаардсан байна.

“Dove” брэнд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэдэг шүүмжлэлд өртөж байгаа нь анхны тохиолдол биш гэнэ. 2011 тус брэнд мөн биеийн шингэн савангаа сурталчлахдаа яг дээрх шиг арга хэрэглэж байжээ.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж