Уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль боллоо | News.MN

Уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

Уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль боллоо

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, шонхор шувууг Монголын үндэсний бахархалт шувуугаар баталсан байна.

Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу өчигдөр аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг оролцуулан газар хөдлөлт, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг явууллаа.

Баян-Өлгий аймаг нь Монгол улсын хамгийн өндөр цэг болох Алтай Таван Богд, Хүйтний Оргил зэрэг өндөр уулс ихтэй. Сүүлийн үед иргэд амарч зугаалах, ууланд авирах нь олширч, улмаар өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дуудлагууд нэмэгдэх болсон. Тийм учраас тус аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнийг хамруулан зохион байгууллаа.

Эх сурвалж: ОБЕГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж