Хөвсгөл сумынхан нутгаа сурталчилав

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Хөвсгөл сумынхан нутгаа сурталчилав

Энэ сарын 21-23-ны хооронд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газраас төрөлх нутгаа сурталчлах үйл ажиллагааг Сайншанд суманд зохион байгууллаа. Аймгийн түүхийн музейд  сум орон нутгаасаа төрөн гарсан алдартнуудын намтар, амьдрал ахуйг харуулсан үзэсгэлэнг гаргаж, үзэгчдийн хүртээл болгов. Дорноговьчууд төдийгүй Монголын бахархал болсон говийн Догшин ноён хутагт Д.Данзанравжаа, Сангийн яамны сайд, Сайд нарын зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан Б.Дүгэрсүрэн, 1974 оноос Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан Ч.Сүрэн, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж, ардын хувьсгалын партизан  Ц.Сүхээ, аймгийн Засаг дарга П.Ганхуяг гээд олон түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн олон алдартнууд төрөн гарчээ. Энэ үеэр үндэсний бөхийн барилдаан зохион байгуулсан бөгөөд Хатанбулаг сумын уугуул сумын заан Д.Энхбаяр түрүүлж, Хөвсгөл сумын уугуул аймгийн начин Б.Баттулга үзүүрлэлээ. Мөн “Саран хөхөө” театрт тус сумын урлагийн тоглолт болсон бөгөөд сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж