Цэцийн гишүүнээр Р.Бурмааг томилох уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

Цэцийн гишүүнээр Р.Бурмааг томилох уу?

Кино ертөнцийн хамгийн тачаангуй эрсийн нэг, Шотландын жүжигчин Герард Батлер сүүлийн үед архины эмчилгээнд явж байгаа талаараа Men’s сэтгүүлд ярилцлага өгчээ.

УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүн болгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д аравдугаар сарын 5-ний өдөр хүргүүлжээ. Захирамжид, Монгол Улсын Үндсэн хуулийн 65-р зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн нэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар УИХ-д санал болгосугай гэжээ.

Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй. Тус гишүүдийн хоёр нь бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа юм байна. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан болон Д.Наранчимэг нарын зургаан жилийн хугацаа энэ жил дуусгавар болж байгаа юм байна. Тиймээс тэдний хэнийх нь оронд томилохыг УИХ шийдвэрлэх юм байна. Хуулийн дагуу цэцийн гишүүнийг гурвыг Ерөнхийлөгч санал болгох эрхтэй. Үүний хүрээнд УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг ийнхүү санал болгож, УИХ-ын чуулганаар томилох эсэхийг нь шийдэх юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн ойрын хүн гэгддэг бөгөөд МоАХ фракцынх.

Цэцийн гишүүнд нэр дэвшиж буй  Р.Бурмаагийн намтар

-1958 онд Улаанбаатарт хотод төрсөн

-1975 онд Нийслэлийн 52-р дунд сургууль

-1982 онд БНБАУ-ын Электрон Техникийн их сургууль

-1987 онд МУИС-ийн англи хэлний дээд курс

-1992 онд Удирдлагын хөгжлийн институтыг төгссөн

Ажилласан байдал

1982-1988 онд ШУА-ийн Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

-1988-1992 “Монел” фирм

-1988-1992 онд Монэл фирмд инженер, зохион бүтээгч

-1992-1996 онд “Нийгмийн дэвшил” эмэгтэйчүүд хөдөлгөөний тэргүүн

-1996-1997 онд Хүүхдийн төлөө төвийн дарга

-1997-2002 Сонгогчдын боловсрол төвийн захирал

-2002-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн

-2005-2011 онд МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүн

-2008-2012 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх

-2012-2016 онд УИХ-ын гишүүн

-2012-2014 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга

2014-2016 онд Хүнс, хөдөө аж ахуйн сайд

-2009-2012, 2017 оноос АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж