АНУ, Турк харилцан виз олголтыг зогсоов

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

АНУ, Турк харилцан виз олголтыг зогсоов

УИХ-ын дарга З.Энхболдод “Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр өргөн барилаа.

Станбулд АНУ-ын консулын ажилтныг баривчилсан хэргээс үүдэн АНУ, БНТУ  харилцан зорчих цагаачлалын бус бүх визний үйлчилгээгээ цуцалсан байна.

Туркийн цагдаа нар өнгөрсөн долоо хоногт АНУ-ын консулын нэгэн ажилтныг сөрөг хүчний лидер Фетулла Гулентэй холбоотой гэж сэжиглэн баривчилсан юм. Туркийн эрх баригчид Америк руу дүрвэн гарсан Фетулла Гуленыг өнгөрсөн жил төрийн эргэлт гаргахаар завдсан хэрэгт буруутгаж, өөрийн улсын талд шилжүүлэн өгөхийг АНУ-аас шаардсан билээ. Харин Фетулла Гулен төрийн эргэлт хийхээр завдсан хэрэгт ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн. Консулын ажилтныг баривчилсанд Анкара дахь АНУ-ын Элчин сайд эгдүүцэж, мэдэгдэл гаргахдаа ‘Саяхны болсон үйл явдал АНУ-ын засаг захиргаа Туркийн засгийн газартай дипломат үүрэг гүйцэтгэж буй ажилтны аюулгүй байдлын асуудлыг эргэж харахад хүргэлээ” гэжээ.

АНУ-ын Элчин сайдын дээрх мэдэгдлээс хойш 24 цагийн дараа Туркийн засгийн газар Вашингтон дахь Туркийн Элчин сайдаар дамжуулан ижилхэн утгатай хариу мэдэгдэл хийжээ.

Орчуулсан Н.ЭНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж