УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна. Тус хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй аж.
УИХ өнгөрсөн долоо хоногоос 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл, байнгын хороо бүр төсвийг задалж салбар бүрээр нь хэлэлцэх юм.
Иймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2017 оны төсвийн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт ач холбогдол өгөн, хэлэлцэж байна.
Харин УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдах эсэх нь тодорхойгүй, тов ч зарлаагүй үндсэндээ “ажил хаяжээ”.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал дээрээ УИХ дахь “33-ын бүлэг” ба “32-ын бүлэг” шилээ харалцсанаас 65-ын бүлэг хурал товлож чадаагүй гэх мэдээлэл байна.
Г.ХОРОЛ