Төсөл хэрэгжиж буй сумдын алба хаагчдыг сургалтанд хамруулав

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

Төсөл хэрэгжиж буй сумдын алба хаагчдыг сургалтанд хамруулав

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн баруун хэсэг, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно.

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийг 2016-2019 онд Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 суманд хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд ОБЕГ-аас “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага” сургалтыг төсөлд хамрагдсан 12 сумын нутгийн захиргааны байгууллагын 36 алба хаагчид болон сумын зохицуулагч нарт 2017 оны аравдугаар сарын 02-04-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг Жайка олон улсын байгууллагын Япон улсад зохион байгуулсан сургалтанд оролцогчид удирдан явуулсан бөгөөд гамшгаас хамгаалах хууль эрхзүйн орчин, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн аюулыг бууруулахад орон нутгийн төрийн захиргааны байгууллагын оролцоо, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага болон Япон улсын туршлага зэрэг сэдвүүдээр илтгэл танилцуулав.

Төсөл хэрэгжиж байгаа дээрх сумдын төрийн алба хаагчид уг сургалтанд хамрагдсанаар орон нутагт багийн хөршийн бүлэг байгуулах, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй гамшгийн аюул, хохирлыг бууруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад дэмжлэг үзүүлэх юм.

Эх сурвалж: ОБЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж