Хотын даргын НЭГ ЖИЛ | News.MN

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

Хотын даргын НЭГ ЖИЛ

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, энэ аравдугаар сардаа багтаан харьяаллын дагуу шүүхэд шилжүүлэхээр болсон байна.

Нийслэл Улаанбаатар хотын 378 жилийн ой тун удахгүй тохионо.  Аравдугаар сарын 29-ний өдөр тохиох “Нийслэлийн өдөр”-ийн босгон дээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэлд өрнөсөн бүтээн байгуулалт, хийж хэрэгжүүлсэн ажлыг дүгнэдэг жишиг бий. 

Улаанбаатар хотын 32 дахь дарга С.Батболд болоод түүний багийнхны өнгөрч буй нэг жилийн турш бүтээсэн туурвисныг энэ удаад онцолж байна.


ХҮНД, СУРТАЛ АВЛИГЫН ЭСРЭГ ХИЙСЭН АЖЛУУД

Хүмүүсийг хамгийн ихээр залхааж, төрийн албаны нэр хүндийг унагаад зогсохгүй, төр засагт итгэх итгэлийг үгүй болгодог хүнд суртал, авлигын эсрэг ажиллана гэдгээ хотын удирдлагууд анх ажил авахдаа л амлаж байсан. Амлалтаа аажим, аажмаар биелүүлж эхэлснийг доорх хэдхэн жишээгээр харуулъя.

Иргэдэд нээлттэй төрийн алба

Цагаан сарын өмнөхөн үеэс Сүхбаатарын талбай  өдөр тутам завгүй өнждөг болсныг та анзаарсан уу. Нийслэлийн харъяа алба, агентлагуудаас эхлээд улсын хэмжээний томоохон газрууд, яам тамгынхан ажлаа тайлагнаж, “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохиож заншив. Хэдийгээр цоо шинэ зүйл биш ч тууштай, дэс дараалалтайгаар зохион байгуулсан өдөрлөгийн үеэр олон иргэн тулгамдсан асуудлаа шийдэж, зарим нь шийдэх арга замаа олсон гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн нийслэлийн хэмжээнд анх удаа “Нээлттэй ажлын байр” өдөрлөг /2017.02.02/ зарласан.

Газар эзэмших гэрчилгээг 15 жилээр сунгав

Нийслэлийн Газрын албанаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн хугацааг таван жилээр сунгаж ирсэн. Үүнийг  15 жилээр сунгах захирамжийг өнгөрсөн хоёрдугаар сард хотын дарга гаргасан. Ингэснээр иргэд, ААН өөрийн эзэмшлийн газартаа үйл ажиллагаагаа тогтвор суурьшилтай, хөрөнгө оруулалтын зөв бодлого төлөвлөлт хийж,төрийн хүнд суртал, хяналт шалгалтын давхардал, дарамтгүйгээр ашиглах боломжтой болсноороо онцлог юм.  Эдийн засаг хүндхэн байгаа хэдий ч амины орон сууц барих гэж буй иргэд, үйлдвэр, оффисоо бүтээн байгуулж буй ААН-үүд цөөнгүй. Тэдний хувьд барилгаа дуусгаж амжаагүй байтал газар эзэмших хугацаа өндөрлөх нь эрсдэлтэй. Тиймээс газраа урт хугацаагаар эзэмших эрх олгосон нь амьдралын, бизнесийн баталгаа болсон юм. Цаашдаа Улаанбаатар хотод  Газрын биржийг байгуулж, газрыг нээлттэйгээр, илүү зөв менежменттэйгээр иргэд, аж ахуй нэгжид олгох , эзэмшүүлнэ гэж хотын удирдлагууд төлөвлөж байна. Түүнчлэн хотын дарга  “Улаанбаатар хотын хорооллын дундах ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай барихаас бусад буюу орон сууц, конторын /оффис/ барилга барих зориулалтаар газар шинээр олгохгүй байх” захирамж гаргасан юм. Цаашлаад орон сууцны цонхыг таглан нарны гэрэл хааж барилга бариулахгүй байхаар захирамжлав. 

Иргэний үнэмлэхийг нотариатаар батлуулахаа больсон

Иргэний үнэмлэх, компанийн гэрчилгээ зэрэг баталгаатай, албан ёсны бичиг баримтыг нотариатаар батлуулдаг гажиг тогтолцоог халсан нь хүнд суртлыг болиулсан сонгодог шийдвэр байв. Энэ оны наймдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн  иргэд дээрх шалтгаанаар нотариатыг зорихоо больсон юм.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд:

  1. Иргэний үнэмлэх,
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээ
  3. Холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоохыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагуудад хотын дарга үүрэг болгосон.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд 182 төрлийн үйлчилгээ авч байгаагаас  29 нь бичиг баримтынхаа хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаарддаг байсан юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлт гоё нэртэй төслийн улмаас хохирсон  64 өрхөд батламж гардуулан өгч, амьдралыг нь баталгаатай болгосны дээр цахилгаан авто машиныг дугаарын хязгаарлалт, авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлсөн, эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй 219 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцалж, хууль зөрчин олгосон захирамжуудыг хүчингүй болгосон гэхчилэн хүнд суртал, авлигын сэжмийг хаасан олон шийдвэрүүд  өнгөрсөн нэг жилийн хугацаанд гарчээ.   Нийслэлийн тендерийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг шилэн болгох, хүссэн иргэн, аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтын болон худалдан авах ажиллагааны явцад шууд хяналтаа тавьж, дуу хоолойгоо хүргэх боломжийг олгох үүднээс “Шилэн тендерийн журам”-ыг ч батлан гаргав.

ТОХИЖИЛТ, ДЭД БҮТЭЦ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД
 

Хүмүүсийн нүдэнд үзэгдэж, гарт баригддаг ажил бол тохижилт, бүтээн байгуулалт байдаг. Ялангуяа нийслэл хотын хувьд хаана шинэ бүтээн байгуулалт бий болж, барилга байшин сүндэрлэж байгааг хотын иргэд анддаггүй. Тиймээс ч энэ төрлийн ажилд хэдий хэрийн хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсныг нэг бүрчлэн тоочвол их хугацаа шаардана.  Товч, тодорхой мэдээллийг тоймлон хүргэе.

  • 2017.04.03 Олон жил яригдаж байгаач шийдэгдээгүй байсан Яармагийн гүүрийн барилгын ажлыг эхлүүллээ.
  • 2017.04.10 Дахин төлөвлөлтөөр 60 айл орон сууцтай боллоо. Зогсонги байдалд орсон дахин төлөвлөлтийн ажлыг шинэчлэн, хэрэгжүүлж эхэллээ.
  • 2017.05.02 П.Н Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн үүдний хэсгийн 818 м.кв талбайн тохижилтыг хийж, хүлээлгэн өгөв.
  • 2017.06.05 Санхүүгийн хүндрэлтэй цаг үе тохиож байгаа ч Улаанбаатар хотын 4 томоохон гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж чадлаа. Нийслэлийн удирдлагын шинэ баг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар Улаанбаатар хотод гүүрэн байгууламжуудыг шинэчлэх, засварлах, өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлж байна. Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 метр урт гүүр,  Сонсголонгийн 289.4 метр урт төмөр бетон гүүрийг шинээр барихын сацуу  Сонсголонгийн 289.4 метр урт  гүүрийн бүтээн байгуулалтыг хийж байна.
  • 2017.06.09 Зүүн хойд азийн Аялал жуулчлалын төв болох зорилтын хүрээнд Монгол Улсад анх удаа “Шөнийн гудамж”-ийг нээж жуулчид, их хотын залууст бэлэг барилаа.Шөнийн гудамж зуны турш олны хөлд дарагдаж өнжсөн бөгөөд энэ сарын эхээр түр хаасан юм.
  • 2017.06.15 Төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртлоо. Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн дөрөв дэх салбарыг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил 6 буудал” худалдаа, үйлчилгээний төвд нээлээ.
  • 2017.06.29 Сүхбаатарын талбайн өмнөх 200 автомашины зогсоол байгуулж, ашиглалтад орууллаа.
  • 2017.06.29 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны тохижилтын хүрээнд эмнэлгүүдийн гаднах талбайн тохижилт, автозамыг өргөтгөх ажлыг шат дараатайгаар хийж байна. Энэхүү тохижилтын ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гаднах тохижилтыг хийж дуусгалаа.
  • 2016-08-25  Олон жил яригдсан ч шийдэгдээгүй байсан Тусгай замын автобус буюу BRT төслийг бэлтгэл ажлыг бүрэн хангаж 2018 онд ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.

НИЙСЛЭЛИЙН ЭРХЗҮЙН БАЙДЛЫГ  ДЭЭШЛҮҮЛЭХ  ЧИГЛЭЛЭЭР
ХИЙСЭН АЖЛУУД 

 

2017 оныг нийслэлийн хэмжээнд “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлах шийдвэрийг хотын удирдлагууд шинэ оны ажлын анхны өдөр /2017.01.02/ гаргажээ. Энэ хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлыг багцлан тоймлоё.

Нийслэлийн Засаг дарга А/690 дүгээр захирамжаараа нийслэлийн хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах Зөвлөл байгуулж, ажиллах журмыг баталлаа. Тус зөвлөл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах замаар хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Хот хуулиа иргэдээрээ хэлэлцүүлж, УИХ-д өргөн барив

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд анх батлагдсан байдаг. Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64,5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрсөн нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлох, түүнд нийцүүлэн, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Энэхүү хэрэгцээ, шаардлагыг харгалзан, хотын дарга С.Батболд өнгөрсөн хугацаанд уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм.  Хуулийг төгөлдөржүүлэх үүднээс нийслэлийн иргэдээрээ хэлэлцүүлсэн нь бас нэгэн шинэлэг алхам байлаа.  Улаанбаатар хот 1,5 сая хүн амтай дэлхийн 400 гаруй метрополис хотын нэгэн адил тогтвортой үзэл баримтлалтай,  эрүүл, аюулгүй орчинтой, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглалтай, олон улсад өрсөлдөх чадвартай томоохон төв болох эрх зүйн орчин бүрдэнэ гэсэн хүлээлт нийгэмд байна. Энэ оны зургадугаар сарын 20-ны өдөр өргөн барьсан “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ыг УИХ намрын чуулганаар хэлэлцэх юм.

67 жилийн дараах шийдвэр

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын хоорондын 1949 онд хийсэн хэлэлцээрийн дагуу Манай улсын Засгийн газар Улаанбаатар төмөр замын обьектуудын газрыг баталгаажуулах үүрэг хүлээсэн байдаг. Энэ оны зургадугаар сарын 21-нийг хүртэл 67 жилийн турш УБТЗ-ын удирдах газраас авахуулаад бусад обьектын газар баталгаажаагүй, эзэмших гэрчилгээгүй байсныг хотын дарга захирамж гаргаж шийдвэрлэсэн юм. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын зурвас газрын хэмжээ, хил заагийг тогтоох, харьяа байгууллагуудын газрыг гэрчилгээжүүлэхээр болсон байна. Захирамжийн дагуу Улаанбаатар төмөр замын удирдах газар, Вокзал, Соёлын ордон, Тээврийн дээд сургууль, Зүтгүүрийн депо, Ган зам зочид буудал, Улаанбаатар төмөр замын “Улаанбаатар худалдааны төв”, Гал унтраах анги, Улаанбаатар төмөр замын Ногоон зоорь, Авто тээвэр үйлчилгээний төв, Улаанбаатар төмөр замын эмнэлэг зэрэг 11 байршилд газар эзэмших 15 гэрчилгээ олголоо.

Ийнхүү “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн эрхзүйн шинэтгэлээс гадна хөрөнгө оруулалтын чиглэлээр чамгүй зүйлийг бүтээжээ. Тухайлбал, нийслэлийн түргэн тусламжийн төвийг иж бүрэн тоноглосон 10 автомашин /2016-10-27/ -тай болгосны сацуу  ХСҮТ-д нэг тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж /2016-12-14/, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж, сурагчдад амны хаалт /2016-12-21/ зэргээр хувийн хэвшлийн болон бусад салбараас хөрөнгө татаж, нийслэлийнхний ая тухыг хангахад анхаарч иржээ.

БАЙГАЛЬ ЭКОЛОГИ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖЛУУД
 

Улаанбаатарыг Утаанбаатар гэх муу нэрээс салгахын тулд өнгөрч буй нэг жилийн хугацаанд хотын удирдлагууд чамгүй ажил өрнүүлсэн. Тэдгээрээс онцлууштай, урьд өмнө нь зориглон хийгээгүйг эргэн сануулъя.

Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт ба агаарын чанарын бүс

Одоогоос яг 10 сарын өмнө буюу 2017 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга хэд хэдэн захирамж гаргасан байдаг. Энэ захирамжаар нийслэл рүү чиглэсэн шилжих хөдөлгөөнийг 2018 он хүртэл хязгаарлаж, нийслэлийн суурьшлын бүс болон агаарын чанарын дөрвөн бүсийг тодорхойлсон. Энэ бол эсэргүүцэл ихтэй ч олонхын төлөө цөөнхийн эрх ашгийг хөндөхөөс аргагүй гэдгийг харуулсан шийдвэр байлаа. Өнгөрсөн 10 сарын хугацаанд Улаанбаатар хотыг зорин ирэгсдийн тоо 40,9 хувиар буурсан гэдгийг албаныхан онцолж буй.

Нөгөөтэйгүүр хотын даргын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан захирамжийг  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжсэн төдийгүй хугацааг нь сунгах эсэхийг тухайн үед шийдэхийг зөвлөж байжээ. Улаанбаатарын уугуул иргэдийн хувьд ч хамтдаа угаартаж байснаас хөдөө, орон нутгаа хөгжүүлж, тэндээ суурьшихыг найрсгаар зөвлөж байгааг үгүйсгэх аргагүй. 

Агаарын чанарын  байдлыг харгалзан нийслэлд агаарын бохирдлын дөрвөн бүсчлэлийг тогтоосон. Агаарын бохирдол хэмжигчээс ирсэн мэдээллийг үндэслэсэн тогтоосон ногоон бүсэд орон сууц, байшин хорооллыг багтаасан юм. Уг бүст ямар ч тохиолдолд яндангаас утаа гаргах ёсгүй. Харин шар, цайвар улаан, тод улаан бүсэд тодорхой заагтайгаар аль хэсэгт нь цахилгаан халаагуур, аль хэсэгт нь сайжруулсан түлш хэрэглэх вэ гэдэг асуудлыг захирамжилж өгсөн.  Тод улаанаар тэмдэглэсэн хэсэг нь нийслэлийн хамгийн их агаарын бохирдолтой хэсэг аж. Мөн агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бүсчлэлээс хамааран төрийн бодлого зохицуулалт, утааг багасгах арга хэмжээ төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь шинэлэг ажил байсан. Бүсчилэл хойшид ч мөрдөгдөнө.

Орон сууцны урьдчилгааг “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас олгож байна

Энэ оны нэгдүгээр сард бий болгосон агаарын бүсчилэлийн дагуу нийслэлийг орон сууцжуулах, иргэдийг  хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болгох үүднээс “Нийслэлийн орон сууцны сан”-г өнгөрсөн зургадугаар сард байгуулав.  Мөн долдугаар сард хотын даргын санаачилгаар “Гэр хорооллыг хөгжүүлэх сан” байгуулж, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө  уг сангаас төлүүлэх боломж бий болсон билээ.

Улаанбаатар хотод 216 мянган өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч байна. Эдгээр айл өрхүүд агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол үүсгэж байдаг. Тиймээс хамгийн бохир агаартай 1,2-р бүсийн нутаг дэвсгэрт байрлах 182.616 өрх ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгаа төлбөрөө  дээрх сангаас авах боломжтойг  хотын дарга онцолж байсан юм.

Хэдий эдийн засгийн хүндрэлтэй үе тохиож байгаа ч уг санг бий болгож, иргэдэд хөнгөлөлттэй нөхцөл санал болгоод зогсохгүй, байр орон сууцтай холбоотой бүхий л мэдээллийг нэг цэгт төвлөрүүлж эхэлсэн юм. Агаарын бохирдолтой зөвхөн өвөл биш бүтэн жилийн турш уйгагүй тэмцэж байж бид бодитой үр дүн гарна гэдгийн баталгаа зуны сарын шинэлэг шийдвэр байлаа.

68 уурын зуух утаа үйлдвэрлэхээ зогсоожээ

Улаанбаатар хотын 68 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаанд холбожээ. Ингэснээр дээрх уурын зуухууд энэ өвлөөс эхлэн утаа үйлдвэрлэхээ больсон гэсэн үг.  Эхний ээлжинд нийслэлийн Яармаг орчмын долоон зуухнаас хангагддаг Хан-Уул дүүргийн 80 ортой нэгдсэн эмнэлэг, 320 хүүхдийн 63 дугаар тусгай дунд сургууль, 620 хүүхдийн 34 дүгээр сургууль, 210 хүүхдийн 12 дугаар цэцэрлэг, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн Хан-Уул салбар, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны өрхийн эмнэлэг, Цагдаагийн барилга зэргийг төвлөрсөн дулаанаар хангахаар болсон юм. Энэ ажил хойшид ч үргэлжилнэ.

Туул голоос хайрга олборлохыг хориглов

2017 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын гаргасан захирамжийг байгаль хамгаалах чиглэлд гаргасан онцлох шийдвэрийн нэгээр нэрлэж байна. Захирамж гарсан өдрөөс эхлэн нийслэлийн бүтээн байгуулалтад голын хайрга биш, уулын дайрга ашиглахаар шийдвэрлэсэн нь нийслэлчүүдийн талархлыг хүлээсэн шийдвэр болсон юм.

 Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглагдаж байгаа хайрга, дайргыг 100 хувь нийслэлийн нутаг дэвсгэрээс бэлтгэдэг.  Аж ахуйн нэгжүүд олборлох зардал багатайгаар нь Туул голын сав газраас хайргыг ихээр олборлож байгаагаас үүдэн энэхүү шийдвэрийг гаргасан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  түүний багийнхны байгаль хамгаалах,  экологийн чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлуудаас цөөн хэдийг тоймлоход ийм байна.  Өнгөрсөн хугацаанд Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас,  хоёрдугаар эмнэлгийн урд талбайд 90 гаруй нарс тарьж,  олон жил шийдэгдээгүй авто захуудыг хотоос гаргах ажлыг эхлүүлж, “Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагааг хэдийнээ эхлүүлээд байна.  Магад эсэргүүцэлтэй тулгарч мэдэх ч их, дээд сургуулиудыг хотоос гаргах эхлэлийг тавина гэдгээ хотын мэр өгүүлж байна.

Дүгнэлт

Улсын нийслэл гэдэг их айл, манай улсын хувьд улс доторх улс ч гэж нэрлэж болно. Хүн амынх нь 40 гаруй хувь нь нийслэлдээ аж төрж, ирээ очоо зочдоо нэмбэл ачааны тэнгийн тал хувь нь нийслэлийн удирдлагуудын нуруун дээр буудаг. Ачаа их байхын хэрээр асуудал ч арвин. Тэр бүгдийг нэгэн амьсгаагаар шийдэх боломжгүй гэдгийг мэдсэн хэр нь биелүүлэхийн төлөө зүтгэдэг дарга томилогдсон нь өнгөрсөн нэг жилийн тайлангаас харагдаж буй юм.

Нийслэлчүүд бид өнгөрсөн нэг жилд хууль эрхзүйдээ  салхи оруулж, орчин цагтай хөл нийлэн алхах боломжит хувилбарыг боловсруулан УИХ-д өргөн барьсан төдийгүй олон жил хүнд суртал, авлигын үүд болсон зарим шийдвэрийг буцааж амжив. Цөөнхийг эрхийг хөндөж буй ч олон эрийг илүүд үзэж болдог гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын зоримог шийдвэр харууллаа. Эдийн засаг хямарч, хөрөнгө мөнгө хомсдсон жил байсан хэдий ч Улаанбаатар т бүтээн байгуулалт зогсоогүй. Цаашид ч зогсоохгүй үргэлжлүүлэх зориг, урам нэгэнт бүрдсэн гэдгийг хотын удирдлагууд харуулсаар байна.

Н.УРТНАСТ

125 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2017-10-09 202.131.230.238

ene teneg maiig zailuulaa]

Avatar

Зочин 2017-10-09 114.167.229.157

Бүрэлдүүнээрээ огцор

Avatar

Зочин 2017-10-09 66.181.190.190

Uls turjij harluulah hereggui. Magtaj duviilguh hereggui. Boditoor helehed sanasniig bodohod muugui ajillaj baigaa. Ene ercheeree bol tsaahsdaa gaigui ajillaj chadah biz dee.

Avatar

Хнн 2017-10-09 219.142.99.4

Харыг цагаан гэж мянга хэлэхэд цагаан болийшл. Өнгө зүсээ улам алдаад байгаа хот минь ирэх гурван жилд тэсээрэй дээ. Мал биш хүн судалдаг хүн ядаж удирдахгүйдээ. Яанадаа

Avatar

Зочин 2017-10-09 182.160.2.122

Малын эмч мэргэжилтэй энэ хүн чинь Улаанбаатар хотыг утаагүй, түгжрээгүй болгохын төлөө өдөр шөнөгүй ажиллаад эцэст Монгол улсаа их, дээд сургууль гэдэг огт хэрэггүй [Хориотой Үг] болсон юмнаас нь салгаж өгөхөөр шийдээд байгаа гэсэн биз дээ. Энэ тухайгаа тэрээр аргагүй л малын эмч хүн шиг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр бидэнд дуулгаад байгаа биз дээ. Ингэж Монгол улсын хөгжлийн гарцыг нь олж өгөөд байгаа хүнийг магтахын дээдээр л магтах ёстой юм ш дээ.

Avatar

Зочин 2017-10-09 202.9.43.208

Батуул 4 жил хэдэн их наяд тогрогоор юу хийв даанч гомдмоор шуу сэлбийн гуурний лас вегас нь л ганц том бутээн байгуулалт нь шуу дээ даанч яавдаа ядаж хэдэн цэцэрлэг барьж огоод зайлсан бол

Avatar

Зочин 2017-10-09 103.57.92.90

БАТҮҮЛ Ч ХЭДЭН ТӨГРӨГ ХУСААД АРИЛСАН. ХОТЫГ Л ХОГГҮЙ БОЛГОХ БОЛГОВОЛ САЙН САН. ХӨДӨӨНИЙ ЗАМ Ч ХОГЫН ЦЭГ БОЛЖ ХУВИРСАН.

Avatar

hi 2017-10-09 103.9.90.130

songuuliin daraa hotiig yaah we gsn asuult bsn sandui balarsan terbumiin asuudal garj irsnii daraa turshalgatai uls torch oo mani tomilj yawuulsan ter n Su.Batbold bsn albaa sn ch biyluulj bgaa

Avatar

Зочин 2017-10-09 183.81.171.3

Sain ajillaj baigaa. Bat-Uulees iluu ajillaj baigaa. PR gedeg zuildee ene MAN-iihan ugaasaa muu. Hiisen ajlaa zuv taniulj baih heregtei.

Avatar

Зочин 2017-10-09 27.123.212.143

Хурдан огцруул

Avatar

Зочин 2017-10-09 183.81.171.3

Ажлаа тайлагнаж байгаа нь зөв. Илүү сайж ажиллаарай.

Avatar

Мөнхрүүлье 2017-10-09 202.55.191.130

Аймаар их юм хийсэн байсан юм байна ш дээ. Мөнхрүүлье. Хотын өнгө гундаж, ундуй сундуй боллоо гэж миний энэ муу хоёр циймэр буруу харж. Зүүн эргүүлэхгүй гэснээ эргүүлэнэ гэсэн, сайн ш дээ, туршаад байя, болохгүй бол буцаана. Техникийн захуудыг нүүлгэнэ гэсэн, нүүлгэж чадахгүй ш гэсэн хэлээд л байгаа, болоо юм биш үү. Бүүүр давараад, давараад ч юу байхав барахгүй ч гэсэн утгаар, их сургуулиудыг нүүлгэнэ гээд СҮРХИЙ, СҮРХИЙ гоё юм сэдээд л байна. Мөнхрүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүлье

Avatar

Зочин 2017-10-09 183.81.171.3

Гайгүй ажиллаж байгаа. Ирэх 3 жилд овоо юм хийж амжуулах биз. Эхний 1 жилд бол муугүй л ажилласан байна.

Avatar

Зочин 2017-10-09 202.9.41.156

Энэ хүн Энколдын тавиул хотоо Энколдын савраас салгаяа ажил хийдэг шийдвэр гаргадаг эрч хүчтэй хурдтай хүн сонгое, энэ ч дээ үхэр тэрэг шиг майжигнаад явахгүй нь

Avatar

Зочин 2017-10-09 180.68.48.131

хүмүүс сохорчихсон бх аа. Энэ хүн яг юу хийсийн? баахан хөлсний комэнтчид сэтгэгдэл бичсэн юмуу?

Avatar

Зочин 2017-10-09 103.26.195.106

Ивий дээ Хэрэгтэй хэрэггүй баахан гудамжны тохижилт хийж дээ. Тохижилтынх нь зарлагадсан төсөв мөнгын харах юмсан. Ахин 1 хот байгуулах хэмжээны мөнгө бгаа даа аягүй бол айхгүй ичихгүй золигнууд шдээ.

Avatar

Зочин 2017-10-09

УБ-г эмх цэгцэнд нь оруулж Бат Үүлийн балагыг арилгаж байгаа хүн шүү.Бат Үүл хотын захиргааны байрыг зараад Голомтод өгсөн гэдгийг нь хэн ч яагаад сөхөхгүй байгаан? Гэр хорооллын дахин төлөвлөлт гээд олон хүний гудамжинд гаргасан байсаныг сая Батболд орон гэртэй болгож байсан

Avatar

Зочин 2017-10-09 163.172.116.55

Голомт гээд үхэх гээд байхын. Тэр чинь төрийн мэдлийн банк. Тийм шударга юм бол төсвөөр боссон намын байраа буцааж өг.

Avatar

Kkkk 2017-10-09 49.0.218.154

Erguu ve

Avatar

Зочин 2017-10-09 43.228.131.110

Тэнэгт МАЛАА

Avatar

nom 2017-10-09 223.54.222.121

nom unsh, zuragt uzseer baital tarhiaraa baadag bolj chi…

Avatar

Зочин 2017-10-09

УБ-чуудын төлөө маш зоригтой зоримог шийдвэрүүдийг гаргасан хүн шүүдээ.шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж,явган хүний болон машины хөдөлгөөний гарц орцыг хааж дураараа хашаа граш төлбөртэй зогсоол барисаныг болиулж хууль дүрэм үйлчилдэг гэдгийг харуулж чадаж байгаа Ганц хүн шүү дээ

Avatar

Зочин 2017-10-09 163.172.116.55

Энэ хүний талаарх нийслэлчүүдийн бодол ямар байдаг ч юм билээ хэн мэдлээ айн. Худлаа магтаад нэр хүнд нь өсчихдөг бол амар юм биш үү.

Avatar

Зочин 2017-10-09

Энэ мээр маань урд засаг шиг ХЭД ХЭДЭН ТЭРБУМ төгрөгний үнэтэй хогны ногоон уут тараасангүй тэр мөнгөөр дахин боловсруулах үйлдвэр барихаар шийдсэн нь сайшаалтай. Бат-Үүл шиг хүүдээ тендэр өгч эрхлүүлэн олон 100 айл орох оронгүй болгосонгүй. Хотын гэр хорооллын агаарын бохирдол ихтэй захын айлуудыг газраа үнэлээд байранд орох боломж олгосон УИХ Засгийн газрын хийж чадаагүй ажлуудыг ганцаараа хийж яваа хүн дээ. Юм хийж байгаа хүн угаасаа муу нэртэй байдаг нь жам юм хойно муулуулаад байж дээ хотын даргаа

Avatar

Зочин 2017-10-09 43.228.131.110

Тэнэгт МАЛАА

Avatar

Зочин 2017-10-09

Энэ хүн чинь шөнийн гудамж,3р эмнэлэг,гэмтэлийн эмнэлэг,10р хорооллын зам тохижилт,хорооллын эцсийн зам,толгойтын зам,хотын тохижилт гээд олон юм хийгээл байгаамдаа .Автобус зөвхөн картаар зорчдог болж Улс өдөр 90 сая төгрөгөө алддаг байсаныг таслан зогсоосон биздээ? Хүмүүст ажил хийдэг биш камерын өмнө уран сайхан үгээр худлаа ярьж чаддаг хүмүүс таалагддаг нь харамсалтай.Иргэдийнхээ эрх ашгыг хамгаалдаг ийм дарга дахиж лав гарч ирэхгүй дээ

Avatar

Зочин 2017-10-09

Батболд даргын үед харин ч хөгжиж байгаа юм бишүү Үүл баатар мөнгө босогчихоор юу бн тэр болгоныг хэдэн тойрон хүрээлэгчиддээ тендер нэрээр өгч уургийн морь шиг л байсан шүү дээ харин ч өвлийн цасыг тоолох биш зөв менежмент хийж Улаанбаатар нэгтгэл гэж сүржин нэртэй Батүүлийн компаниас салгаж хийе бүтээе гэсэн олон хувийн компаниудын хүчинд цас зудгүй халтиргаа багатай өвөлжсөнийг мартчихсан юм байх даа хөлсний комментчид. Батүүлийн үед харин ч болоогүй ээ мөнгө болох юу л бн ордог бүр болоогүй хогны ногоон уут цаашлаад хотоор нэг хөглөрч бгаа гөлмөн төмрөөр хийсэн хогийн сав 7 тэр бумаар хийсэн гэж бгаа. Дээрхи хогны саванд хийсэн хогийг машинд ачих зориулалтаар бас 8 тэрбумыг зарсан гэж бгаа. Шалгах юм зөндөө бндаа Батүүлийг.

Avatar

Зочин 2017-10-09 43.228.131.110

Малын эмчийг ЗАЙЛУУЛ

Avatar

Зочин 2017-10-09

Замын ноход хуцаж л байг. Батболдоо нийслэлчүүд чамтай хамт шүү. Нийслэлийн нэрийг барьж газар түц талбай зарсан хүмүүст хариуцлага тооцоорой.

Avatar

Зочин 2017-10-09

Хот хөгжихийн хэрээр хүмүүс хотын соёлд суралцаж байна._Энэ бол БатБолдын гавъа. Хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн шүү Сайтууд мэтийн хөлсний бичээчичид хүртэл түүнийг муулж эсрэг намд зарж байх жишээний. БатБолд ч яахав хийхийнхээ хэрээр муулуулжил байг. Сайтууд ажилтай муулах хүнтэйл байвал болждээ.

Avatar

Зочин 2017-10-09 202.131.225.197

Хахахаха Элэглэлээр занимадуул яасан юм бэ. Элэг хөшлөө, хөгшөөн. Бичээд байгаарай

Avatar

Зочин 2017-10-09

Арай дорвитой ажил хийж байгаа батболд юм уу даа батүүл мэтийн ардчилсан намаар овоглодог сэтгүүлч сайтууд баалах юм ажил хийж байгаа хүн муулуудаг жам юмдаа батболдоо

Avatar

Зочин 2017-10-09

зам чөлөөл аян ёстой гоё ажил болсон.Нийтийн эзэмшилийн газар дураараа хашаа бариж,өргөтгөл хийж,төлбөртэй зогсоол барисан байсаныг болиулж чадсан мундаг ажил байсан шүү

Avatar

Зочин 2017-10-09 122.201.23.158

Тамгын газрынхан, нийслэлийхэн өөрсдөө сэтгэгдэл бичихээ болчихооч

Avatar

Зочин 2017-10-09 122.201.23.158

Утаа, гулгаа, түгжрэл, зогсоол, үнэр танараар хотын даргын ажил үнэлэгдээс бус эрх зүйн байдал, олон удаа хууралдсанаар нийслэлийн ажлыг дүгнэхгүй

Avatar

Зочин 2017-10-09 27.123.212.133

Humuus sain, muu helj l bna. Sanasniig bodohod gaigui baigaa shuu. Odoo uldsen hugatsaandaa sain ajillah heregtei.

Avatar

Зочин 2017-10-09 27.123.212.133

Muugui ajillaj baigaa.

Avatar

зочин 2017-10-09 202.131.225.197

Жилдээ 60 айлыг байртай болгоод байвал ч удахгүй утаагүй Улаанбаатар болох байхдаа. ХАХА

Avatar

Зочин 2017-10-09 158.69.92.137

Бат Үүлийн зарсан фантоны газрыг заавал буцааж аваарай

Avatar

Зочин 2017-10-09

залуус бид нарт Шөнийн гудамж найс байлаа.аа нээрээ Иргэний үнэмлэх нотариатаар батлуулах хэрэггүй болгосонд танкс

Avatar

Зочин 2017-10-09

хийсэн ажлуудын ингээд ойлгомжтой бичэж байгаа нь сайн шүү хүүсэн юмаа хүн ер нь хүмүүст хэлж ойлгуулж байгах хэрэгтэй юм шиг бга юм

Avatar

Зочин 2017-10-09

шилжилтийг хорьсон нь маш зөв алхам болсон.Үерийн далан хааж буугаад хаа дуртай газраа ил задгай бие засаад яндан гозойлгоод байдагыг таслан зогсоосон шүү

Avatar

Зочин 2017-10-09

Туул голоос хайрга олборлохыг хориглосон нь маш зөв шийдвэр байсан. Улаанбаатар ундны эх үүсвэрээ хамгаалах хэрэгтэй

Avatar

Зочин 2017-10-09

бат үүлтэй харьцуулаад байгаа хүмүүст хэлэхэд Бат Үүл чинь улсын төсөв шиг их мөнгөөр наадсан шдэ.хоосон төсөвтэй гэхэд харин ажил хийгээд байгаа юм бишүү

Avatar

Зочин 2017-10-09 163.172.116.55

УИХ-аас хотод мөнгө төсөвлөдөг. Тэр мөнгөөр Бат-Үүл их зөв зүйтэй зүйл хийсэн. Түүний хийж бүтээснийг гутаах хэрэггүй. Чи өөрөө үр шимийг нь хүртэж яваа шүү дээ.

Avatar

Зочин 2017-10-09 203.91.112.115

Худлаа сайхан шаажээ. Нэг жил юу ч хийгээгүй. Өмнө нв төлөвлөгдсөн байсан ажлууд л дууссан. Юу ч хийгээгүйн жишээ- Оф.оом таван шар хүртэл автобусаар, машинаар нэг өөрөө яваад үзээрэй хэдэн цаг түгжирэх нь вэ. Тэгээд өөртөө дүн тавиарай. Таван шараас цааш урт урт амьсгаа аваад явган алхаарай юү үнэртэв? Тэгээд өөртөө дүнгээ тавиж ажлаа тайлагна.

Avatar

Амар 2017-10-09 202.179.27.90

Су гуай та нийтийн эзэмшлийн газрыг хувьд өгсөнөө яаралтай иргэдэд нь буцааж өгөөд хурдан тонил цаашаа.УИД-ийн өмнөх талбайг буцаан засаж өгөөрэй чи.

Avatar

Зочин 2017-10-09 202.180.220.172

Цэвэрлэх байгууламжаа солиочээ. Өөрийн чинь нэн тэргүүний хийх ажил шүү дээ, хот чинь баасандаа живэх гээд бна ш дээ, санаа чинь зовдоггүй юм уу.

Avatar

Зочин 2017-10-09 124.158.90.56

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ БАЯРХҮҮ ОЛОН ЗУУН САЯЫН ӨРТЭЙ

Avatar

Зочин 2017-10-09 124.158.90.56

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ БАЯРХҮҮ ОЛОН ЗУУН САЯЫН ӨРТЭЙ

Avatar

Хотын залуу 2017-10-09 43.228.131.110

[Хориотой Үг] малын эмч хотоос хурдхан [Хориотой Үг]. Юу ч хийгээгүй байж бас олон юм солиорчихжээ бас. Нөгөө нойхойны бөөсгий боох юу болсон бэ даргаа. Зуншин энэ хот өмхийдөө дарагдлаа.

Avatar

Зочин 2017-10-09 124.158.90.56

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ БАЯРХҮҮ ОЛОН ЗУУН САЯЫН ӨРТЭЙ

Avatar

Зочин 2017-10-09

саяхан гэмтэл орсон тохижилт нь гоё болсон байналээ.бас манай 10-р хорооллын замыг үнэхээр гоё засаж тохижуулж өгсөн шүү.одоо төв цэвэрлэхийн асуудлыг шийдчихвэл та 20 онд дахиад Хотын дарга болно шүү.амжилт

Avatar

Зочин 2017-10-09

"Бат Үүл хотын өнгөтэй өөдтэй гэсэн болгоныг зардаг [Хориотой Үг] юмдаа.Одоо байгаа байрыг Голомт банкинд өгөөд оронд нь яг ийм хэмжээтэй байшин Баянхошуунд бариад тэр байшингаа Хотод өгөөд өөрсдөө Хотын төвд байдаг хотын захиргааны байрыг авах гэрээ хийсэн байгаан.Бат Үүл хэдийн авлига авсан болоо? яг Худалдаа хөгжлийн банкны байр шиг юм хийсэн байгаан.талбайн урд талын тэр том цагаан байшин 27 тэрбум төгрөгөөр зарчаад улсад 2 давхарыг нь 28 тэрбумаар зарсан байгаан.яг ийм аргаар Хотын захиргааны байрыг зарсан.Бат Үүл [Хориотой Үг]оо чи ичиж амьдараарай.ард түмэн чамайг харж байгаа шүү
"

Avatar

Зочин 2017-10-09 43.228.131.110

Битгий тэнэгт ЛАЛАРАА

Avatar

Зочин 2017-10-09 163.172.116.55

Бат-Үүлийг авлигач гэж бодохгүй байна. МАН-ын зохион байгуулалттай гүтгэлэгт итгэх хэрэггүй. МАН-ын төрөлх зан араншин юм.

Avatar

Зочин 2017-10-09

энэ хүнийг хөдөөнийх гээл муулаад шүүмжлээд байдаг гэтэл хотын төлөө их ажил хийж байгаа юм байнадаа.Нүдэнд харагдсан олон ажил хийж байна.Монголд ажил хийж байгаа хүн л муу хэлүүлж гүтгүүлж доромжлуулж шүүмжлүүлдэг.танд амжитл хүсье олон сайхан ажил хийгээрэй

Avatar

Зочин 2017-10-09

Бат-үүл хогийг бодвол, сэтгэлээсээ хотын төлөө юм хийж байгаа хүн гэж бодoж байна. уул нь би Батболдод дургүй лд, гэхдээ одоо бол дэмжиж байна, сүүлийн 20 жилд энүүн шиг сэтгэлтэй дарга байгаагүй шүү.

Avatar

Зочин 2017-10-09 163.172.116.55

Бат-Үүл хог ч биш байхаа. Түүнтэй харьцуулах хэрэггүй. Хаана нь ч хүрэхгүй.

Avatar

Зочин 2017-10-09

Хотод ганц ажил хийж байгаана хотын дарга Батболд. УИХ засгийн газрын гишүүд юу хийж байна. Амаараа худлаа бүлт бүлт том юм ярьж хуулийн өөрчлөлт гэж байхаар хотын дарга шиг нүдэнд харагдахаар ганц ч болтугай ажил хиймээр байндаа эрхэм гишүүдээ.

Avatar

Зочин 2017-10-09

Хорооллын эцсийн зам маш гоё болсон байна лээ урд нь бол үнэхээр лайны зам нүх тойрч хоорондоо мөргөлдчих гээд байдаг бсан ядаргаатай зам байсан одоо тэрүүгээр явахад амар болсон түгжрэл ч багатай хорооллын ооршин суугчийн хувьд баярлалаа гэж хэлмээр байна

Avatar

Зочин 2017-10-09

Энэ хүнийг зурагт радиогоор бага гардаг ямар ажил хийсэн юм бэ гэх мөртлөө зассан зам, нээсэн гудамжаар нь зугаалж чөлөөлсөн замаар нь гэрлүүгээ товчилж харьж байх жишээний хүн муулахаасаа өмнө амьдралд ойрхон ажлууд дээр энэ хүний хийсэн ажлууд их бий амбиц багатай болхоор тв реклам хийлгэж улсын мөнгийг батүүл шиг зүгээр үрдэггүй л хүн дээ

Avatar

Зочин 2017-10-09

Бусад дарга нараас илүү Батболд захирагч утаан дээр бусдад таалагдахгүй ч шийдвэр гаргаж хотын тэлэлт энэ эмх замбараагүй байсан газар олголт ТҮЦ*ийг цэгцэлсэн хүн шүү дээ. Ямар ч л байсан бусад дарга нараас илүү их ажил хийж байна гэж харж байгаа

Avatar

Зочин 2017-10-09

Батүүлээс Батболд нь дээр шүү

Avatar

Зочин 2017-10-09

Та нар хар будаг бүү цац. Батүүл улсынхаа ар талыг бодолгүй мөнгө цацаж цэцэг тарьсан. Батболдод тийм мөнгө хаана байна??? Араа бодож арзганалд. Мөнгөтэй хүн байвал би метро барья гээд гараад ирээч. харъя л даа

Avatar

Зочин 2017-10-09 202.70.46.238

Захиалгат нийтлэл байна.

Avatar

Зочин 2017-10-09

салга үүл цаашаа…. иргэд аан-г дарамталж, ногоон уут цэцэг навчаар өрөнд ортол хуссан. ман- ы үлдээсэн алга дарам газрыг гишгэх газаргүй болтол барилга барьсан.

Avatar

Зочин 2017-10-09 27.123.214.103

Төлбөртэй нийтлэг. Тэгэхдээ тэргүй энэ хүн удахгүй унана

Avatar

Зочин 2017-10-09 124.158.90.51

Su.batbold zasgiin gazrin towshind oikgoltsoj buh ajlaa zasgaar demjuulj chaddag hed heden tom guur tawih ajil ehellee. Sn shudarga shunalgui leader.

Avatar

Зочин 2017-10-09 66.181.177.159

Gishuun bhad ni ovoo yumu gej boddog blaa, yostoi archaigui gar gedgee archaigui bolgoson ajlaaraa haruulj baigaa

Avatar

Zochin 2017-10-09 183.81.171.3

Ovoo ajil hiijee hiisen ajluudaa TV eer neg yarichihval zugeer baindaa.site uzdeg hun hovor shuu dee

Avatar

Зочин 2017-10-09 202.9.40.108

Долдойнууд даргыгаа худлаа магтаад л ой гутмаар палдигадаад байх юм нүдэн дээр нийслэл уруудаж байхад зундаа өмхий өвөлдөө хорт утаа, зам битүү түгжээ, гудамж хог новшоор дүүрсэн агаар хөрс авах юмгүй болох нь сайхан бдаг юм байх даа

Avatar

Зочин 2017-10-09 202.179.24.167

Көдөөний көөсөн мантууг хал

Avatar

Зочин 2017-10-09 122.201.19.86

bodlogogvi hiisen zuun tiish ergehgvi geed bdag 1 terbumaa bicheegvi l ba dag

Avatar

Зочин 2017-10-09

Нийслэлчүүд биш АН-ын зарим хүмүүс хэргээс хийсэн ажлыг унтраах юм. Би бол Батболдын хийж буйд талархалтай байгаа. Санаснаар нь болж бүтэхгүй юм байгаа л байх.Тэр нь өөрөөс нь шалтгаалаагүй нь мэдээж.

Avatar

Зочин 2017-10-09

эдийн засаг хүнд үед харин ч гайгүй авч яваа юм биш үү жааханч гэсэн соёлтой байгаа ч

Avatar

Зочин 2017-10-09

Энэ удаагийн хотын удирдлага хийж байгаа ажил нь гэрлийн хурдаар яваад бна

Avatar

Зочин 2017-10-09

Batbold oos umnu UB hot hogond daragdsan haranhui zam n gej tam bolson songuuli bolohoor l neg nuhuj tsoilddog, nogoon baiguulamj gej bhgui shoroo bosson hot baisan shdee. Odoo bgaa niisleliin ungu turh bol yaltchgui Batbold iin hiisen ajil

Avatar

Зочин 2017-10-09 202.179.18.194

Батболдоос өмнө биш Батүүлээс өмнө гэвэл үнэнд нийцнэ.

Avatar

Зочин 2017-10-09

Odoo havariin ulirald hotiin tuvuur umnuh shig ulaan shoroo bosohoo bolison n anzaaragdaj bn Batbold nogoon baiguulamjid ih anhaarsniih zamiin hajuugaar nogoon zulegtei baidag bolj.

Avatar

Зочин 2017-10-09

таныг дэмжиж байгаа шүү. Зөв бодолтой зөв улс төрч шүү.

Avatar

Зочин 2017-10-09

egel daruu toriiin hvnii uhaanaar yarij bn da ternees bish ene hvnii yaria bol hiiswer moroodol yaridag hvmvvsees oor gedgiig negt gerchilej bui met sanagdalaa

Avatar

Зочин 2017-10-09

Niislelchuud odoo l gartsiig olj,gargalgaag heregjuulj baina.hamtdaa hogjin devshi

Avatar

Зочин 2017-10-09

Улс орны хөгжил цэцэглэлт хотындарга аас хамаарна.Батболд үнэхээр ажил хийж чадаж байгаа хүн шүү .

Avatar

Зочин 2017-10-09

Нийслэлчүүд бид олон жил гундаж гутарч ханалаа одоо таньтай хамт хөгжих цаг иржээ дэмжиж байгаа шүү

Avatar

Зочин 2017-10-09

Нийслэл нэг жилийн хугацаанд маш олон бүтээн байгуулалт хийлээ үнэхээр баяртай байна.

Avatar

Зочин 2017-10-09

Улаанбаатар хот нэгхэн жилийн дотор хөгжихгүй шүү дээ та нар яагаад юм ойлгохгүй байна аа үнэндээ энэ хотын мэр –ыг өмөөрч байгаа юм биш .Харин энэ хүнийг ойлгож байна маш олон хүний шүүмж байгаа харин олны санал бодлыг сонсож тэр шийвдэрийг гаргах нь зөв

Avatar

Зочин 2017-10-09

Боловсрол, мэдлэг чадвар, гэр бүл, төрд ажилласан туршлага гээд Батболд – д давуу тал ихтэй их хөдөлмөрч аж ахуй ч ийм хүн нийслэл хотын бүтээн байгуулалт өмнөхөөсөө илүү өнгө үзэмжтэй л байна.

Avatar

Зочин 2017-10-09

С.Батболд дарга нийслэл хотыг хөгжүүлж байна.

Avatar

Зочин 2017-10-09

Бат Үүл бол бол ёстой нийслэлийг самарсан хүн үнэндээ. Харин Батболд дарга муу хэлүүлсэнч ажлаа хийгээд л байгаа.

Avatar

зочин 2017-10-09 122.201.28.7

одоо удахгүй утаа энэ хотын даргад таарах дүнг нь тавиад өгөх байлгүй

Avatar

Зочин 2017-10-09 202.9.40.108

СБатболд хотын дарга хийж чадахгүй хүн юм бөөрөнхий шийдвэр гаргах чадваргүй ямар сайн да би биш би биш гэдэг хочтой болохов дээ хаа бна авто худалдааны төв Энхтүвшингийнхээ Өгөөмөр захыг гаргаж чадахгүй бол бусад нь гарахгүй ш дээ худлаа алцагнаад дүлэгнээл аягүй бол Энхтүвшиндээ 15 жилээр газрыг нь палдигдаж сунгаад өгцөн дараагийн засаг дарга шударгаар хүчингүй болгоорой хот өдөр ирэх бүр дордож бна замын хагархайнууд хэрээс хэтэрлээ түгжээ бохирдол за за энэ ямар шийдэж чадах биш дэ зайлуул

Avatar

зочин 2017-10-09 31.192.111.207

бат үүлтэй харьцуулаад байгаа хүмүүст хэлэхэд Бат Үүл чинь улсын төсөв шиг их мөнгөөр наадсан шдэ.хоосон төсөвтэй гэхэд харин ажил хийгээд байгаа юм бишүү

Avatar

Zochin 2017-10-09 66.181.181.153

Hunii hiisen ajlig uuruu hiisen bolgoj tailagnajee yag unendee oligtoi hiisen zuil bhgui l bgaa uls tur n ene huniig yu ch hiilgeegui

Avatar

Зочин 2017-10-09 43.242.242.224

Энэ төлбөртэйгээр ингэж сэтгэгдэл бичүүлээд болно гэж боддог юм байх даа.Үнэн юм үнэнээрээ шовойгоод гараад ирдэг юм.Хотын дарга маш муу ажиллаж байгааг хотын захын иргэнээс асуугаад үзээрэй.Хэлээд өгнө.

Avatar

Зочин 2017-10-09 66.181.160.80

Аа мэдэхгүй. Хуульд салхи оруулсан, хөнжилд алхаагаа нийлүүлсэн зэрэг нь иргэдэд тус байгаа юм уу. Бүх яам агентлагуудад байдаг орон тоо хүмүүс нийслэлд байгаа ч асуудал шийддэг хүн огт байхгүйтэй адил. Цөм дээрээс шийдвэр харж байна гэнэ. Зардлаа 90 тэрбумаар нэмсэн ч гэх шиг. НИТХ хуралдахаа байсан ч гэх шиг лав л Бат-Үүлийн үетэй харьцуулбал одоо тэг зогсолт хийчихсэн мэт л байна шүү. Өрөөндөө хичнээн сайхан өөрчлөлт яриад өргөн түмэнд мэдрэхдэхгүй бол ямар ач тус байхав дээ.

Avatar

Зочин 2017-10-09 122.201.26.171

Хотын дарга нэг жилийн хугацаанд ард иргэддээ хэрэгтэй сайн зүйл хийжээ. Ажилд нь амжилт хүсье.

Avatar

Зочин 2017-10-09 43.242.242.224

Хотын дарга нэг жилийн хугацаанд цас л гарч цэвэрлэлээ.Өөр юу ч хийсэнгүйг хотын иргэдээрээ мэднэ ээ.Ийм ажлыг нэг жижигхэн газрын дарга л хийчихдэг ажил ш дээ.

Avatar

Зочин 2017-10-09 183.81.171.2

хийсэн хүний хөлс урсаж
шүүмжилсэн хүний шүлс үсчиж байдаг юм Ю
Жингийн цуваа явж л байдаг
Замын ноход хуцаж л байдаг шүү яам шиг

Avatar

Зочин 2017-10-09 27.123.212.129

Энэ албанд хэн ч очсон энэ зэргийн ажлыг хийчинэ.Ийм нүсэр бүтэц,эрх мэдэлтэй ажиллаж байгаа гэхэд хангалттгүй байна.Ер нь жижиг гэлтгүй ажлууд нь нурсан.Гудамжны гэрэл,замын тэмдэглэгээ,хотын өнгө үзэмжтэй холбоотой ажлууд үндсэндээ зогссон.Санаачилсан ажлуудаа эргээд цуцлах гэх мэт тооцоогүй ажиллаж байгаа нь харагдаж байгаа.Бат-үүл гэдэг нөхрөөс хэд дахин илүү эрч хүчтэй байхаар нас штэ.Одоо утаагаар шоудсаар байгаад өвлийг өнгөрөөнө.Хотын стресс нэмэгдсэн гэдгийг хүн болгон хэлнэ

Avatar

Зочин 2017-10-09

Батүүлийн үед Нийслэлд хийж байгаа ажил харагддгүй байсан Зүгээр Батүүл гэсэн нэр сонсогдож байсан. Харин энэ Батболд даргын хийж байгаа ажилууд нүдэнд харагдаад байгаа шүү танийг дэмжиж байна

Avatar

Зочин 2017-10-09 43.242.242.224

Юун худлаагаасаа ичихгүй бялдуучилдаг гар вээ.Үнэнийг нт хэлээч ээ.

Avatar

Зочин 2017-10-09 122.201.19.86

ugluu autobusand suuh daa ter dardag ymiig harj bat uuliig sanaj bai za

Avatar

Зочин 2017-10-09 139.59.3.153

хийсэн ажил ихтэй хүн шүү та. Үүлбатар шиг хогны ногоон тор тараагаагүй нүдэнд харагдах ажлууд хийж байна.

Avatar

Зочин 2017-10-09 167.114.226.107

Энэ залуу чинт харин их юм хийж байгаа харагдаж байна. Хаана л бол хаана зам гүүрнүүдийг янзалж засварлаж байна. Хуучин Улаанбаатар өөрчлөгдөж байгаа нь илт мэдэгдэж байна шүү

Avatar

Зочин 2017-10-09 167.114.226.107

Энэ шилжилт хөдөлгөөн бол маш их хэрэгтэй. Улаанбаатар хот луу хөдөө орон нутгаас шилжиж ирэх иргэдийн тоо жил болгон өсч байгаа. Тэгсэн ч энэ улаанбаатар хот чинь хүн зөрөх зайгүй түгжрээ нь дийлдхээ больцон ийм л нийгэмд бид амьдарч байна. Шилжилт хөдөлгөөнийг зогсоосноор энэ арайл гайгүй болох байх гэж бодож байна.

Avatar

зочин 2017-10-09 139.59.236.37

Бат Үүлийн хамаатан садан туслахуудтайгаа нийлж байгуулсан Ачалтын компаниудыг цэгцэлж өгөөрэй.Хийсэн хийх гэж байгаа ажлуудад чинь амжилт хүсье

Avatar

Зочин 2017-10-09 202.179.26.55

Лаларбаатар шиг авгайтайгаа хургэнтэйгээ хуутэйгээ нийлж татварын монго хулгайлсангуй

Avatar

зам чөлөөлийг үргэлжлүүлье 2017-10-09

зам чөлөөл аян чинь ёстой гоё болсон шүү.Манай Баянзүрх дүүрэгт дахиад хэд хэдэн газар зам чөлөөлөх хэрэгтэй байна.Анхааралдаа аваарай

Avatar

Зочин 2017-10-09 167.114.226.107

Гэр хороололын дахин төлөвлөлт нь харин таалагдаж байгаа. Зүгээр газараа улсад өгөөд Байрныхаа урдчилгаа болох 30 хувийг улсаас төлуулнэ гэдэг бол одоо өнөөгийн нийгэмд хамгын их тулгамдаж байсан асуудлуудын нэг юм шүү. Хэдий байранд орох сонирхолтой ч гэсэн урдчилаа болох 30 хувийг төлж чадахгүйгээсээ болж одоо хүртэл гэр хороололд амьдарч байгаа.

Avatar

зочин 2017-10-09 66.181.177.241

100 саяын хашааг 30 саяаар хошигоруулж аваад ,банкны өрд оруулах бол сүлжээний бизнес- луйвар

Avatar

Гоё 2017-10-09

Гэмтэлийн эмнэлэг гоё болсон байна лээ.Яг л гадаад кинон дээр гардаг шиг болсон байна лээ.Манай 10-р хорооллын туслах зам гоё болсон шүү.Тэр сайхан замыг зарим хэсгээр нь дахин нурааж усны шугам солиод муухай болгоод хаясан

Avatar

Зочин 2017-10-09 124.158.107.6

Хамгийн муу шийдвэр нь нийслэлийн Боловсролын газрын даргаар орчуулагч нөхрийг томилж, 4 жил нааштай үр дүн гарч байсан салбарыг 4 сарын дотор нураасан даа… Одоо ч нийслэлийн боловсролын салбар өөдлөх бус уруудсаар л… хэдий болж байж үүнийгээ олж харах бол… Бусдаар бол сайн ажлууд олныг хийсээн үгүйсгэхгүй…

Avatar

Хотын иргэн 2017-10-09 103.11.195.18

Барин тавин мэдрэгдэж байгаа ажил байхгүй шүү дээ. Хотын өнгө үзэмж, төлөвлөлт, нийтийн тээвэр гээд хотын өдөр тутмын нүүр царай болсон ажлыг иргэд улам доордож байгааг л харж байна. Иргэдээс асуух ч үгүй, юу хийх гээд байгаа нь ойлгомжгүй /ил тод биш/, үргэлж хэрүүл тэмцэлтэй тулгарна. Уг нь яг нийтээрээ амьдрахад хэрэг болохуйц, урт удаандаа үр өгөөжтэй ажил хийвэл иргэд энүүхэн үедээ таалахгүй байсан ч урт хугацаандаа хүлээн зөвшөөрдөг л байхгүй юу /Бат-Үүлийн санаачилсан дугаарын хязгаарлалт анх эхэлж байх даа ямар хэцүү байлаа, одоо хар!/. Хийж байгаа ажил нь түр зуурын 1 удаагийн бизнесчин шиг л харагдаад байдгийн. ДУнд кголын хөндийд юу хийж байгааг жишээ нь хаанаас ч олж үзэх мэдээлэл байхгүй. Гүүр юм уу, нөгөө усан парк нь юм уу. Даацтай ажил байх гэж харахаар ашиглаж буй техник. хийж байгаа юм нь нэг л урагшгүй. Хэдэн блок өрөөд, жоохон газар хашиж цементлэээд л байгаа харагдах юм.

Avatar

Зочин 2017-10-09 167.114.226.107

Туул голоос хайрга олборлхыг зогсоосон нь маш зөв шийдвэр болсон. Улаанбаатар хот маань ундны усны нөөцгүй болох шахлаа. Туул голоо хамгаалах хэрэгтэй шүү

Avatar

зочин 2017-10-09

энэ юу хийсийн гэж бодоод бдаг бсын зөндөө л юм хийсэн юм байнашд.Гол нь энэ ажлууда хүмүүст муу хүргэжээ.Бат Үүл бараг 00 ороод бие засахдаа хүртэл ТВ-р гараад байдаг байсан.тэрэн шиг энэ ажлуудаа ТВ-р сурталчилж хүмүүст хүргэ.Тэгэхгүй бол над шиг юу хийсийн гэх хүмүүс зөндөө байгаа шүү

Avatar

Зочин 2017-10-09 158.69.71.89

Нийслэлийн засаг дарга маань их юм хийжээ. Хүн болгонд хүртээлтэй нээлттэй болгож байгаа.

Avatar

зочин 2017-10-09 89.36.222.183

залуус бид нарт Шөнийн гудамж найс байлаа.аа нээрээ Иргэний үнэмлэх нотариатаар батлуулах хэрэггүй болгосонд танкс

Avatar

Тавнан 2017-10-09 202.70.42.102

Хотын дарга нарын ажлыг УИХ-ынхантай харьцуулаад хар. Бодитой, хүмүүст хэрэгтэй шийдвэрүүд гаргасан байна. УИХ-ын 76 шиг хэрэлдээд биш, эвлээд нийлээд хийсэн ажлыг гутаах хэрэг юү байна.

Avatar

Зочин 2017-10-09 183.81.171.3

хийсэн ажлуудын ингээд ойлгомжтой бичэж байгаа нь сайн шүү хүүсэн юмаа хүн ер нь хүмүүст хэлж ойлгуулж байгах хэрэгтэй юм шиг бга юм

Avatar

зочин 2017-10-09 67.205.167.70

хөдөөний гаруудын шилжилтийг хорьсон нь маш зөв алхам болсон.Үерийн далан хааж буугаад хаа дуртай газраа ил задгай бие засаад яндан гозойлгоод байдагыг таслан зогсоосон шүү

Avatar

зочин 2017-10-09 49.0.219.158

1 жил болсон нь үнэн Хотын дарга [Хориотой Үг] та хүний нүдэнд гарт баригдах юу ч хийгээгүй . Хотын иргэд бидэнд бодит зүйл хэрэгтэй

Avatar

Зочин 2017-10-09 112.72.11.104

Туул голоос хайрга олборлохыг хориглосон нь маш зөв шийдвэр байсан. Улаанбаатар ундны эх үүсвэрээ хамгаалах хэрэгтэй. Хотын дарга шилжилт хөдөлгөөнийг зогсоож яндангийн тоог нэмээгүй нь маш зоримог шийдвэр байсан.

Avatar

зочин 2017-10-09 124.158.90.51

өшөө олон ажил хийгээрэй амжилт

Avatar

Зочин 2017-10-09 202.179.25.101

Батболд ичих хэрэгтэй. Хийсэн гэж байгаа ажлуудаас иргэн миний хувьд үнэхээр Батболдын санаачлагаар хийж, үр дүн нь гаргасан байна гэж хэлэх ажил алга байна. Тэр яг юуг өөрийнхөө санаачлагаар үр дүнтэй хийсэн бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж